АТГ төрийн боловсон хүчнийг сонгон шалгаруулдаг газар юм уу?


2016/08/06  2870   2


-Танай байгууллагыг төрийн албаны томилгоонд оролцож байна гэх шүүмжлэл гарч байгаа. АТГ төрийн боловсон хүчнийг сонгон шалгаруулдаг газар болоод байна уу?

-“АТГ төрийн боловсон хүчнийг сонгон шалгаруулдаг байгууллага” гэж үзэх нь буруу. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн ажлын байранд тавигдах болзол, шаардлагыг илт хангаагүй, зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй байх, мөн гэр бүлийн болон хамаарал бүхий этгээдийнхээ шууд захирах, захирагдах ажлын байранд томилогдох нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцэхгүй. Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн, тухайн ажлын байрны шаардлагыг хангаж чадах өөр иргэн байсаар байхад шалгуур, шаардлага хангахгүй хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр томилох нь нийтийн эрх ашигт харшилсан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр болно. Тиймээс АТГ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхдээ уг асуудлыг зайлшгүй харгалзан үздэг. АТГ Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд төрийн алба, нийтийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтарч ажилладаг.

-Тэгэхээр АТГ энэ хүн төрийн албанд ажиллаж болохгүй ээ гэж татгалздаг субъект биш юм байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. АТГ бол хэн нэг иргэний нийтийн албанд томилогдохыг хориглодог, зөвшөөрдөг, татгалздаг байгууллага биш. Бид зөвхөн хуулийн дагуу нийтийн албан тушаалд нэр дэвшигчийн ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц тухай л мэдэгддэг. Энэ мэдэгдлийг үндэслэн төрийн байгууллагууд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг томилохгүй байх үүргийг хуулиар хүлээсэн байдаг.


АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир

Сэтгэгдэл бичих


Зочин    202.9.42.212

Хариулах 2017 оны 12 сарын 20
ИНЕГ-ын орлогч дарга хийж байсан Г.Мөнгөнхуяг Хөдөлгөөний албанд ЭХАТ-ын хэсгийн дарга түүний эхнэр болох Г.Батбулган нь мөн Хөдөлгөөний албанд ТҮАХ-ийн даргын ажлуудыг хийж байна.АТГ-т энэ асуудал хамаатай юу? Хэрвээ хамаагүй гэж үзвэл олон нийтийн мэдээллиин хэрэгслүүдээр энэ асуудлаар хэлэлцүүлэгявуулуулах болно.

Зочин    202.9.42.212

Хариулах 2017 оны 12 сарын 20
Иргэний нисэхийн харьяа байгуулагуудад нэг гэр бүлийн нөхөр нь дарга эхнэр хүүхдүүд нь ажилтнууд байх тохиолдол маш их байна.Энэ явдал ашиг сонирхлын зөрчилтэй явдал мөн үү? Энэ тал дээр АТГ хяналт тавьж зохицуулдаг уу? Жишээ нь ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат өөрийнйн төрсөн эгч мөн дүүгээ харьяа албандаа ажиллуулдаг мөн хөдөлгөөний албанд захиргаа хүний нөөцийн дарга Г.Эрдэнэтөгс өөрийн албандаа эхнэр охиноо ажилуулдаг.Эдгээр дарга нарын эхнэр эгч дүүс хүүхдүүдэд хэн ч юу ч хэлж чаддаггүй сэтэрлэсэн хуц ухна шиг болчихоод байна .Энэ шударга бус байдлыг зохицуулах нь АТГ-ын асуудал мөн үү? Хэрвээ мөн гэж үзвэл дахин өөр бас бус баримт гаргаж тавих болно.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх