АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ


2016/01/15  4077   0


2016 ОНД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ

Авлигатай тэмцэх газар нь 2016 онд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:

1.Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрт нийцүүлэн байгууллагын дунд хугацааны стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх;

2.Төсвийн хэмнэлтийн горимд ажиллаж байгаатай холбогдуулан хуулиар хүлээсэн чиг үүрэг, зорилтоо ханган биелүүлэхийн тулд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэлтэс албадын ажлын уялдаа холбоог сайжруулж, байгууллагын үйл ажиллагаа доголдолгүй, хэвийн явагдах бүхий л нөхцөлийг ханган ажиллах;

3.Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөртэй уялдуулан авлига, ашиг сонирхлын шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээг цогцоор хэрэгжүүлж, шударга байдлын үнэлэмжийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах;

4.Мэдүүлгийн системийг сайжруулж бүрэн цахимжуулах, мэдээллийн санд үндэслэн судалгаа, дүн шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, нийтийн албанд томилогдох нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдлийг бууруулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг, авлига, ашиг сонирхлын зөрчлийг хянан шалгах, шалгалтын чанар хүртээмжийг дээшлүүлэх;

5.Эрх зүйн шинэ орчинд орчин үеийн техник технологи ашиглан албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах шуурхай ажиллагааг эрчимжүүлэх, ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан, түүнээс урьдчилан сэргийлэх, арилгах арга хэмжээг бусад хэлтэс, албадтай хамтран авч хэрэгжүүлэх;

6.Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналтыг шинэ шатанд гарган, сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлж, байгууллага, албан хаагчдын аюулгүй байдлыг ханган, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлж байна.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх