АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГААР Х.ЭНХЖАРГАЛ ТОМИЛОГДЛОО


2019/01/03  280   0


Он, сар, өдөр
Хэвлэлд гарсан мэдээлэл
АТГ-ын тодруулга мэдээлэл
2016.07.08.
Х.Энхжаргал АТГ-ын дарга боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргаар Ж.Энхжаргалыг томилох эсэх талаар хэлэлцэж, дэмжлээ. Чуулганд 67 гишүүн оролцож, 88.1 хувийн саналаар түүнийг АТГ-ын даргаар томиллоо. Өнөө өглөө болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн дарга Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилохыг дэмжсэн юм.


http://news.gogo.mn/r/188650
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГААР Х.ЭНХЖАРГАЛ ТОМИЛОГДЛОО

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх зүйлийг үндэслэн Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар томилж, өнөөдөр ажлаа хүлээн авлаа.

Х.Энхжаргал нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн. Хууль эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.
1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Замын цагдаагийн газрын дарга, 2015-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар тус тус ажиллаж байсан.
2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын 7 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх