АВЛИГЫН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.


2020/07/09  344   0


Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт авлигын эрсдлийн үнэлгээг “Онч шийдэл” ТББ-тай хамтран 2020 оны 5 дугаар сараас 7 дугаар сарын хооронд зохион байгууллаа.

Уг үнэлгээг Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 4.1.1.5-д заасан чиг үүргийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны А/40 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу зохион байгуулсан байна.  

Үнэлгээг зохион байгуулснаар тухайн байгууллага дахь авлигын эрсдэл, түүний шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, улмаар түүнийг арилгах арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах боломж бүрдэнэ.

Цаашид үнэлгээний үр дүнг танилцуулах, түүнд тулгуурлан дээрх байгууллагуудад тогтоогдсон эрсдэлийг арилгах, бууруулах талаар авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх