Авлигын эсрэг бодлогод нэмэр болох ёс суртахууны сэтгэл зүйн сургамжууд


2021/06/18  1091   0


Хүлээж буй төлөөс нь хүртэж болох үр ашгаас давсан тохиолдолд эрсдэл бүхий хүмүүс авлигатай холбоотой үйл ажиллагаанд оролцохоос татгалздаг зүй тогтлын дагуу ихэнх улс орнууд ялын хэмжээ болон ял авах магадлалыг өсгөх бодлогоор төрийн албан дахь авлигатай тэмцэхийг хичээдэг. Энэ хандлага нь мэдээжийн хэрэг тодорхой үр дүнд хүрдэг боловч хангалттай биш бөгөөд авлигад өртөж болзошгүй төрийн албан тушаалтнуудыг “ухаалаг тоглогч” гэж үзэх үзэл дээр зөвхөн үндэслэсэн авлигатай тэмцэх стратеги бүрэн үр дүнтэй байх магадлал багатай юм. Учир нь хүн төрөлхтөн бол зөвхөн ухаалаг төдийгүй, бас ёс суртахуунтай амьтан. Энэ блог дээр нэгэнт ярьсанчлан (эндээс болон эндээс үзнэ үү) авлигад өртөж болзошгүй төрийн албан тушаалтны шийдвэр гаргах үйл явцад түүний хүлээж буй (материаллаг) төлөөс хийгээд үр ашгийн тооцооноос гадна, түүний ёс суртахууны үнэлэмж, өөрийн төсөөлөл (self-image) нь мөн нөлөөлдөг.

Чухамдаа хүмүүс өөрсдийн ёс суртахууны хэм хэмжээний дагуу үйл ажиллагаа явуулж байх үед тэдний тархийг урамшуулах төвүүд идэвхждэг бөгөөд энэ нь хүмүүс яагаад шударга байдал, ёс суртахуунлаг амьдралыг эрхэмлэдэг болохыг тайлбарлаж болох юм. Гэсэн хэдий ч ёс суртахууны хувьд тэгш шударга хүмүүс ч авлигад өртөж болзошгүй. Тэгвэл ашигтай хэрнээ шударга бус үйлдэл хийх, эсвэл, ёс суртахууны хэм хэмжээгээ баримтлан өөрийн эерэг төсөөлөл (positive self-image)-ийг хадгалах эсэхээ сонгохдоо хувь хүмүүс юуг анхаарч үздэг вэ?

Ёс суртахууны сэтгэл судлал (moral psychology) болон тархи судлал (neuroscience)-ын өсөн нэмэгдэж байгаа судалгаа нь хүмүүс өөрсдийгөө "хууран мэхлэгч" гэж тооцохгүйгээр тодорхой түвшинд хууран мэхлэх боломж олгодог сэтгэлзүйн зарим механизмыг, тухайлбал рационалчлал, ашигладагийг харуулж байна; энэ нь, тэд өөрийн эерэг төсөөлөлдөө харшлахгүйгээр шударга бус зан авираас ашиг хүртэх боломжийг олгодог аж. Гэхдээ хүмүүс ёс суртахуунлаг бус зан авираа өөртөө зөвтгөхөд илүү хэцүү болох тусам тэд шударга бус үйлдэл хийх магадлал буурдаг байна. Шударга бус зан авир гаргах хандлагад урхинд орсон үедээ өөрийгөө хянах тухайн хүний чадвар, өөрөөр хэлбэл, урт хугацааны зорилгодоо хүрэхийн тулд богино хугацааны үр ашиг хүртэх хүслээ дарах чадвар нөлөөлдөг. 

Эдгээр ойлголтуудад анхаарал хандуулснаар рациональчлал ашиглахыг зогсоох, шударга бус үйлдэл хийх нөхцөлд өөрийгөө хянах чадварыг дээшлүүлэхэд аль алинд нь тохиромжтой авлигатай тэмцэх бодлогын загвар боловсруулах боломжтой болно. Жишээлбэл, төрийн байгууллагууд (ялангуяа төрийн худалдан авах ажиллагаа гэх мэт авлига ихтэй салбаруудад) дараах алхамуудыг хийж болох юм:

  • Нэгдүгээрт, удирдах ажилтнууд төрийн албан хаагчдын бие даасан үйл ажиллагаа бусдын үйл ажиллагаатай хамсран авлигад хувь нэмэр оруулдаг болохыг албан ёсны/уламжлалт хуулийн хариуцлагаас үл хамааран ойлгуулах замаар тэдний хариуцлагатай байдлыг дээшлүүлж, ёс суртахууны хариуцлагын мэдрэмжийг хөгжүүлж чадна.  
  •  
  • Хоёрдугаарт, байгууллагууд ажилтан сонгон шалгаруулахдаа ёс суртахууны хяналт багатай/гэм буруугийн мэдрэмж багатай хүмүүсээс зайлсхийх зорилгоор зөвхөн мэдлэг чадвараас гадна, мөн ёс суртахууныг хэмждэг шударга байдлын сорилыг нэвтрүүлж болно. (Шударга байдлын сорилыг ашиглах талаар өмнө нь энд болон энд авч үзсэн болно.) Авлигатай тэмцэх үндэсний агентлагтаа ажилтан сонгон шалгаруулж авахдаа шударга байдлын сорилыг ашиглаж байсан Индонези гэх мэт улсын туршлага ёс суртахуунлаг бус зан авир гаргах хандлагатай хүмүүсийг тодорхойлоход энэхүү сорил ач холбогдолтой болохыг нотолж байгааг дурдах нь зүйтэй юм. Энэ төрлийн арга хэмжээг болгоомжтой боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай (энэ нь ажил хөдөлмөр эрхлэх эрхийн зөрчилд тооцогдож магадгүй юм) боловч системийн авлигад автсан орнуудад үр дүн нь ирээдүйтэй байж болох юм.
  • Гуравдугаарт, байгууллагууд өдөр тутмын ёс зүйн асуудалд шийдэл санал болгох тогтмол зохион байгуулагддаг ёс зүйн сургалт болон ёс зүйн дүрэмтэй байх ёстой. Энэ нь ёс суртахууны хэм хэмжээний талаарх өөрийн ухамсрыг өдөөж, шударга бус зүйлийг зөвтгөхийг улам төвөгтэй болгодог. Үр дүнд нь, ийм нөхцөл байдалд үйлдсэн ёс суртахуунлаг бус үйлдэл тухайн хувь хүний өөрийн үзэл баримтлалд илүү их хохирол учруулж, шударга бус зүйлийн төлөөх сэтгэлзүйн төлөөсийг улам нэмэгдүүлдэг. Дахин хэлэхэд, Индонезийн авлигатай тэмцэх газрын богинохон, гэхдээ маш хатуу ёс зүйн дүрмийн талаар удирдлага, ажилтнууд үе үе хянаж, хэлэлцэж байдаг жишээг дурдах нь зүйтэй.

Эдгээр нь хүмүүс бол ёс суртахуунтай амьтан гэдгийг хүлээн зөвшөөрөх нь авлигын эсрэг энгийн, хямд төсөр бодлогын шинэ чиглэл болохыг харуулсан цөөн хэдэн урьдчилсан жишээ юм. Авлигын эсрэг аливаа бодлого нь хүний хэм хэмжээнээс гажсан зан үйлийг хязгаарлахад чиглэгддэг тул дэлхий дахинаа авлигыг таслан зогсоохын тулд хүний оюун ухаан хэрхэн ажилладагийг ойлгож ухаарах нь зайлшгүй чухал билээ.

Эх сурвалж


   

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх