Чехийн цагдаа нар хөлбөмбөгийн авлигын хэрэгт холбогдуулан шалгахаар 20 хүнийг саатуулжээ


2020/10/21  99   0


Авлигын хэргээр баривчлагдсан 20 хүний нэг болох Чехийн Хөлбөмбөгийн холбооны орлогч дарга Р.Бербр хоёр, гуравдугаар хэсэгт тоглолтын тохиролцоо хийсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж байна.

Чехийн цагдаа нар орон даяар ажиллагаа явуулж, авлига, тоглолтын тохиролцоонд оролцсон хэргээр Чехийн хөлбөмбөгийн холбооны орлогч дарга тэргүүтэй 20 хүнийг ийнхүү баривчилжээ.

Улсын дээд прокурор Ленка Брадакова баасан гарагт Ройтерс агентлагт мэдээлэхдээ "Цагдаагийнхан өнөөдөр 20 хүнд ... хөлбөмбөгийн тэмцээний үр дүнг засварлах зорилгоор авлигын хэрэг үйлдсэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэжээ.

Чехийн хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Майкл Юрман энэхүү ажиллагаагбаталгаажуулан "Өглөөнөөс хойш цагдаа нар ажиллагаа явуулж, холбооны төв байранд нэгжлэг хийсэн болохыг бид баталж чадна. Бид цагдаагийн байгууллагатай дээд зэргээр хамтран ажиллаж байна" гэж хэлэв.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр саатуулагдсан хүмүүсийн дунд Чехийн хөлбөмбөгийн холбооны  орлогч дарга Бербр багтсан гэж мэдэгдсэн боловч Брадакова албан тушаалтан буруутгагдсан эсвэл саатуулагдсан эсэхийг хэлэхээс татгалзсан юм. Журман ч мөн уг мэдээний талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Чехийн хөлбөмбөгийн хоёр, гуравдугаар хэсэгт тоглолтын тохиролцоо явагдсан гэж үзэж буй бөгөөд хэд хэдэн шүүгчийг мөн шалгаж байгаа гэж Seznam Zpravy мэдээллийн сайт мэдээлэв.

Бербр энэ албан тушаалаа 2013 оноос хойш хашиж байгаа. Шүүгч асан, 66 настай, коммунизмын үед цагдаагийн нууц ажилтан байсан тэрбээр Европын Холбооны гишүүн орнуудын анхны эмэгтэй шүүгч Дагмар Дамковатай гэрлэсэн юм.

Хэвлэл мэдээллийнхэн Бербрийг авлигын хэргүүд болон Хөлбөмбөгийн холбоон дахь танхай балмад явдалтай холбон онцолж байсан боловч түүнийг хэзээ ч яллаж байгаагүй билээ.

Түүний хуучин дарга Мирослав Пелта 2017 онд хээл хахууль, эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр саатуулагдах хүртлээ Хөлбөмбөгийн холбоог удирдаж байв. Одоо явагдаж буй шүүх хуралдаанаар гэм буруутай нь тогтоогдвол түүнийг 12 жилийн хорих ялаар шийтгэх юм.

Эх сурвалж

 


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх