Дэлхийг хамарсан татварын зөрчлүүд, мөнгө угаах гэмт хэрэг, авлига зэрэг нь дэлхийн ядуу иргэдэд хамгийн их хохирол учруулдаг гэж НҮБ-ын тайланд дурджээ


2020/09/30  596   0


Дэлхийн улс орнуудын засгийн газар, банкууд тэгш бус байдлыг бий болгож, ард иргэдийг ядууралд унагаж буй дэлхийн санхүүгийн систем дэх татварын зөрчил, мөнгө угаах гэмт хэрэг, авлигатай тэмцэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж НҮБ-ын дээд түвшний зөвлөл дүгнэв.

Засаг удирдаж байсан хүмүүс, Төв банкны ерөнхийлөгч асан, бизнесийн болон иргэний нийгмийн удирдагчид, нэрт эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Олон улсын санхүүгийн хариуцлага, ил тод, ёс зүйтэй байдлын зөвлөлийн завсрын тайланд тэмдэглэснээр бол хуучирсан санхүүгийн хяналт нь даяаршиж, дижиталчлагдсан ертөнцөд хөл нийлүүлэн алхаж чадаагүй байна.

"Маш олон банкууд хоорондоо хуйвалдсан байдаг бол түүнээс дутахгүй тооны засгийн газар өнгөрсөн үедээ гацсан байна. Бид бүгдээрээ дээрэмдүүлж байна, ялангуяа дэлхийн ядуучууд." гэж тус зөвлөлийн дарга, Литвийн Ерөнхийлөгч асан Далия Грибаускайте мэдээндээ дурджээ.

Хөгжиж буй орнуудад өргөн тархсан хуулийн зөрчлийг шийдвэрлэхийн тулд цогц арга хэмжээ авахыг уг тайланд уриалав. Мөн COVID-19 нь дэлхийн тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлж, шинэчлэлийг нэн яаралтай хийх ёстойг сануулж байна.

"Бид тогтолцоог илүү өргөн цар хүрээтэй, бат бөх болгохын тулд шинэ, бүтээлч шийдлүүдийг судалж, эцэст нь ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг хангах байгууллагуудын уялдаатай экосистемийг бий болгох хэрэгтэй." гэж уг тайлангаар дүгнэсэн.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаар ахлуулсан төслүүд, түүний дотор энэ долоо хоногийн FinCEN файлууд болон 2016 оны Панамын баримт бичиг зэрэг төслүүдээр төлөөлүүлэн "бохир мөнгийг зохицуулах системд томоохон цоорхой байгаа" тухай жишээ татав.

"Санхүүгийн ёс зүйг дэмжих хариуцлагатай, ил тод тогтолцоог бий болгоход шаардлагатай үндэсний улс төрийн тогтвортой хүсэл зоригийг бий болгодог байгууллагуудын экосистемийн чухал үүргийг сэтгүүлчид гүйцэтгэдэг" гэж уг тайланд дурджээ.

Хэдийгээр өмнө нь хууль зөрчсөн үйлдэл илчлэгдэж байсан ч шинэчлэл удаан явагдаж эсвэл огт хийгдэхгүй байна гэж уг зөвлөл мэдээлэв.

"Томоохон банкууд бараг бүгдээрээ хэрэг төвөгт холбогдсон тул энэ салбарын нэр хүндийн төлөө санаа тавихгүй хүн байхгүй боллоо гэж үзэж болохоор байна " гэж уг тайланд дурджээ. "Томоохон банкуудын комплиансын хэлтсүүд олон нийтийн дунд шуугиан үүсэхээс өмнө эрсдэлтэй гүйлгээ болон харилцагчдыг тэмдэглэж авч болох боловч анхааруулгын шинжтэй ийм үйлдлийг буруугаар ойлгож, санаатайгаар үл тоомсорлож эсвэл банкны удирдлага хүлээн зөвшөөрөхгүй байж болзошгүй юм."

Корпорацийн ашгийг шилжүүлсний улмаас засгийн газрууд жилд 500 тэрбум доллар алдаж, 7 их наяд долларын хувийн өмч баялгийг татвараас бултуулсан, дэлхийн ДНБ-ийн 10% орчим нь оффшор бүсэд байршиж, жил бүр 1.6 их наяд долларын бохир мөнгийг угаасан байдаг тухай уг тайланд дурдсан.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх