Дуучин залуус “Бид аз жаргалаа авлигаар солихгүй” хэмээн уриалав


2020/02/03  522   0


Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд урлаг, соёлын одод өөрсдийн уран бүтээлээрээ дамжуулан авлигын хор хөнөөлийг нийгэмд таниулах ажилд хамтран оролцож байгаа билээ.

Энэ удаад “Гурван бүдүүн” хамтлаг болон “Guys” хамтлагийн дуучин Бат-Ундрал нар “Зүүдэндээ” дууны клипийг бүтээжээ. Тэд шинэ уран бүтээлдээ “Бид аз жаргалаа авлигаар солихгүй” хэмээн олон нийтэд хандан уриалж байна.

Авлигатай тэмцэх газраас авлигын нийгмийн хор аюулыг иргэд, олон нийтэд ухуулан таниулах чиглэлээр урлаг, соёлын салбарын алдартнуудтай хамтран ажиллаж байна.

“Зүүдэндээ” дууны клипийг ЭНД ДАРЖ үзнэ үү.


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх