ЕБС-ийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулав


2019/12/04  582   0


Хүүхдүүд шударга ёсны тухай өөрсдийн үзэл бодлыг зургаар дамжуулан илэрхийлэх, нийгэмд буй шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Миний мэдэх шударга ёс” гар зургийн уралдааныг 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж, уралдаан түрүүлсэн хүүхдүүдийн шагналыг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан “Авлигын эсрэг чуулган” арга хэмжээний үеэр гардуулан өгсөн.

Тус уралдааныг улсын хэмжээнд буюу 21 аймаг, нийслэлийн бага, дунд ангийн сурагчдыг хамруулахаар зохион байгуулсан. Бага, Дунд ангийн сурагчдаас нийт 194 бүтээл ирүүлсэн байна.

Бага ангийн сурагчдын ирүүлсэн нийт 68 бүтээлээс тэргүүн байранд 213 оноогоор Баян-Өлгий аймгийн Дарын сургуулийн 5Б ангийн сурагч А.Камила, дэд байранд 184 оноогоор Орхон аймгийн Жаргалант сумын сургуулийн 5А ангийн сурагч Э.Санчиррагчаа, Гуравдугаар байранд 164 оноогоор Хобби сургуулийн 5А ангийн сурагч Г.Хулан нар тус тус шалгарсан.

Дунд ангийн сурагчдын ирүүлсэн нийт 126 бүтээлээс Тэргүүн байранд 222 оноогоор Нийслэлийн 2-р сургуулийн 7е ангийн сурагч Б.Цэцэн, Дэд байранд 189 оноогоор Орхон аймгийн Жаргалант сумын сургуулийн 9б ангийн сурагч Э.Санчирдамба, Гуравдугаар байранд 184 оноогоор Оюуны ундраа цогцолбор сургуулийн 8/5 ангийн сурагч Э.Намжирмаа нар тус тус шалгарсан.


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх