ЭКС ЕРӨНХИЙ САЙДЫН БАТЛАН ДААЛТЫН ХУГАЦАА ДУУСАВ


2019/05/08  336   0


Өнгөрөгч 3 дугаар сард хурц айдас, сэтгэл гутралын шалтгаанаар эмчилгээ хийлгэхээр 6 долоо хоног батлан даалтаар суллагдаад байсан Пакистанийн экс ерөнхий сайд Наваз Шарифийн батлан даалтын хугацаа өнөөдөр (07/V) дуусжээ. Харин түүнийg үргэлжлүүлэн Их Британид эмчилгээ хийлгэх хүсэлтийг шүүх энэ удаад хүлээж аваагүй байна.

Өдгөө 69 настай Наваз Шариф өмнө нь гурван удаа ерөнхий сайдын албан тушаалыг хашч байсан ба 2018 оны 12 дугаар сарын 24-нд шүүхээс түүнд Панама дахь оффшор дансны нууц мэдээлэл ил болсонтой холбоотойгоор авлигын гурван ч хэрэгт буруутган 7 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

Түүний хүсэлтийн дагуу дээр дурдсан биеэр эдлэх ялыг Адияала хорих ангиас Кот Лахпат дахь хорих ангид шилжүүлээд байгаа билээ.

Эх сурвалж

Write comment