Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв


2021/03/09  1252   1


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 67 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Тухайн хугацаанд эрүүгийн 548 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.  Одоогоор ажиллагаанд 522 хэрэг шалгагдаж байна.

Write comment


Зочин    202.126.89.217

Answer 2021 оны 03 сарын 23
Мэдээллээ оруулахдаа дэлгэрэнгүй оруулах боломжтой юу? жишээ нь хэрэг гаралтыг ангилаад иргэдэд хүргэж болно шүү дээ. Улс төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албан хаагчдын дундах хэрэг гаралтын тоог ангилах ч юм уу?