Эрүүгийн 534 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав


2021/03/30  409   0


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 3 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 92 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 67 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 534 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 21 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.  Одоогоор ажиллагаанд 501 хэрэг шалгагдаж байна.

Write comment