ЭРҮҮГИЙН 7 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ


2021/08/30  749   0


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 8 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 31 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, харьяаллын дагуу 1 хэргийг шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 59 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 576 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэж шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 557 хэрэг шалгагдаж байна.

Write comment