Гарааны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав


2020/10/16  122   0


Авлигын эсрэг хууль тогтоомжийг төрийн байгууллага, төрийн албан хаагчдад хамааралтай гэж иргэд ойлгодог. Нийтийн албан тушаалтанд хууль бус хүсэлт тавих, зохисгүй нөлөөлөл үзүүлэх, хээл хахууль санал болгох зэрэг зохихгүй нөлөөлөл үзүүлэх нь хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох төдийгүй бизнес эрхлэгч, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндөгдөхөд хүргэдэг.

Авлигатай тэмцэх газраас “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” ТББ-тай хамтран гарааны бизнес эрхлэгч 30 гаруй эмэгтэйчүүдэд авлигын нийгмийн хор хөнөөл, ашиг сонирхлын зөрчил, бизнесийн ёс зүй зэрэг сэдвийн хүрээнд авлигын эсрэг сургалтыг зохион байгууллаа.

 Бизнес эрхлэгчид авлигын эрсдэлээс бизнесээ болон өөрийгөө хамгаалахын тулд хууль тогтоомжийн холбогдох заалтуудын тодорхой ойлголттой байх нь чухал юм.  

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх