Их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Түлхүүр” уралдаан зохион байгуулав


2019/12/06  195   0


Нийгмийн амьдралд оюутан залуусын бодит оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжиж хамтран ажиллах замаар шударга, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор "Түлхүүр" уралдааныг санаачлан их, дээд сургуулийн 3 дугаар курсын оюутнуудын дунд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Уралдаан эхлэхийн өмнө оюутнуудад “Авлига, түүний шалтгаан, хор уршиг”, “Авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулсан.  

Уралдааны I шатны шалгаруулалтад 14 сургуулийн бие даасан 41, хамтарсан 6, нийт 47 баг оролцсон. Уралдаанд оролцогчдыг суралцаж байгаа мэргэжлээр нь ангилвал 19 төрлийн мэргэжлийн 188 оюутан байна. Уралдааны эхний шатны шалгаруулалтад оюутнууд багаараа 3 төрлийн даалгавар гүйцэтгэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шалгаруулалтыг зохион байгуулсан. Уралдааны I шатны даалгаваруудын нийт оноог жагсаахад 47.3 оноогоор Шихихутуг их сургуулийн “Mindset” баг 1 дүгээр байрт, 46.75 оноогоор Монгол Улсын их сургуулийн “No corruption” баг 2 дугаар байрт, 46.05 оноогоор Дотоод хэргийн их сургуулийн “Серендипити” баг 3 дугаар байрт, 45.95 оноогоор Монгол Улсын их сургуулийн “Тусгал” баг 4 дүгээр байрт, 43.3 оноогоор Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “MUST” баг 5 дугаар байрт, 42.3 оноогоор Дотоод хэргийн их сургуулийн “Key” баг 6 дугаар байрт тус тус шалгарсан.

Хоёрдугаар шатны шалгаруулалтад шалгарсан 6 багийн тайланг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан. Баг тус бүр тайлангаа танилцуулах боломжоор хангаж, ирүүлсэн тайланд дүгнэлт хийж, шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 12 дугаар сарын 23-ны өдөр нийт шүүгчдийн оноогоор байр эзлүүлсэн.

Тэргүүн байранд 47 оноогоор Mindset, Хоёр дугаар байранд 44 оноогоор Тусгал,
Гуравдугаар байранд 41 оноогоор Серендипити баг шалгарч, Тусгай байранд Key, No Corruption, Must багууд шалгарсан.


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх