Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага иргэний журмын дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх ёстой


2020/05/11  434   0


-Ажлаас хууль бусаар халагдсаны нөхөн төлбөрийг улсаас төлчихөөд, дараа нь буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлдэг юм уу?

-Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актын улмаас учирсан хохирлыг төрөөс эхлээд төлүүлнэ. Дараа нь буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалт байгаа. Захиргааны ерөнхий хууль 2016 оны долдугаар сарын 1-нээс хойш хэрэгжсэн. Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага иргэний журмын дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлэх ёстой.

Төрийн албаны хуульд зааснаар төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг хариуцах чиг үүрэгтэй. Төрийн албаны зөвлөл шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтлөх, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавих ёстой. Хэрвээ нөхөн төлөгдөөгүй тохиолдолд шүүхэд төрийг төлөөлж, нэхэмжлэл гаргах эрх нь байдаг. 

АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх

 

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх