Жинхэнэ эзэмшигчийг тодорхойлохтой холбоотой гарын авлага гаргажээ


2019/04/02  86   0


Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Татварын мэдээллийн ил тод байдлыг хангах, харилцан мэдээлэл солилцох асуудлаарх олон улсын форум, Америк тив хоорондын хөгжлийн банктай хамтран энэхүү гарын авлагыг бэлтгэсэн байна.

Уг гарын авлагад дурдсан нарийн зохион байгуулалт, бүтэцтэй хуулийн этгээд байгуулан халхавчлах замаар хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн, тодорхойлохтой холбоотой хэм хэмжээг улс орнууд авч хэрэгжүүлснээр хууль сахиулах байгууллагууд тухайн хуулийн этгээдийн жинхэнэ эзэмшигч буюу эцсийн ашиг хүртэгчийг олж тогтоох ажлыг илүү хялбар болгох юм байна.

Тухайлбал, энэ гарын авлагад жинхэнэ эзэмшигчийн тухай ойлголт, түүнийг олж, тодорхойлох аргачлал, санхүүгийн салбарын ил тод байдлыг хангах асуудал, олон улсын шаардлагууд, харилцан мэдээлэл солилцох ажлын ач холбогдол зэргийг тусгажээ.

Тус байгууллагын олон улсын форум 154 гишүүн оронтой бөгөөд олон улсын бусад байгууллагуудтай хамтран гишүүн орнуудад техникийн туслалцаа үзүүлдэг байна.

Эх сурвалж

Гарын авлагыг татах холбоос: http://www.oecd.org/tax/transparency/beneficial-ownership-toolkit.pdf

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх