ХАСХОМ-ЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР


2017/06/23  2281   1


Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах үйл ажиллагаа нь авлигаас урьдчилан сэргийлэх нэг чухал хэлбэр юм. Мэдүүлгийн хяналт шалгалтаар жилд дунджаар 500 гаруй албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан хянан шалгадаг бөгөөд хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн бол сахилгын хариуцлага хүлээлгэх, сахилгын хариуцлага хүлээлгэхээргүй тохиолдолд зөрчлийн талаар мэдүүлэг гаргачид тайлбарлаж, анхааруулах арга хэмжээг авдаг. Мэдүүлэг гаргагчдаас мэдүүлгийн хяналт шалгалтын үр дүнгээр анхааруулга авсан албан тушаалтны тоо 2014 онд 142, 2015 онд 142, 2016 оны байдлаар 114 байна. Дээрх үйл ажиллагааны үр дүнгээс мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэх байдал жилээс жилд сайжирч байгаа нь харагдаж байна. Мэдүүлгийн хяналт шалгалтаар хөрөнгө, орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтны тоо 2014 онд 76, 2015 онд 60, 2016 оны жилийн эцсийн байдлаар 98 болж өссөн байна.

Албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчилдөг хөрөнгө, орлого болон түүнд орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, бусдад худалдсан тээврийн хэрэгслийг худалдан авсан иргэний нэр дээр шилжүүлээгүй, цалингийн орлогыг гарт олгосон дүнгээр мэдүүлэх, эзэмших эрх бүхий газар, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцааг мэдүүлээгүй, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдлийг оны эцсийн үлдэгдлээр бус, мэдүүлэг гаргах үеийн байдлаар мэдүүлсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэрийг тайлбарлаагүй зэрэг зөрчлүүдийг нийтлэг гаргадаг байна.

Мөн ХАСХОМ-ийг хянан шалгадаг ХШДШХ нь мэдүүлэг гаргагч болон гэр бүлийн гишүүдийн хадгаламж, картын дансны үлдэгдлийн хуулгыг банкнаас авах талаар эрх зүйн зохицуулалт байхгүйгээс хяналт шалгалтыг бүрэн гүйцэт чанартай хийхэд сөргөөр нөлөөлж байна.

Нийт нарийвчлан шалгасан мэдүүлгийн тоо, үүнээс зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтны тоо, анхааруулга авсан албан тушаалтны тоон мэдээллийг сүүлийн 3 жилийн байдлаар дараах хүснэгтээс харж болно.

Үзүүлэлт
 2014 он
2015 он
2016 он
Нийт шалгасан ХАСХОМ-ийн тоо
450
523
299

Үүнээс:
Зөрчилгүй
199
321
87
Зөрчлийг анхааруулсан
142
142
114
Зөрчилтэй
76
60
98
Хариуцлага тооцуулсан байдал, бүгд
45
47
77
Үүнээс:
Сануулсан
15
19
24
Цалин бууруулсан
24
26
50
Албан тушаал бууруулсан
1
-
1
Үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн
5
2
2
Бусад
0
-
-

Сэтгэгдэл бичих


Зочин    103.229.123.170

Хариулах 2018 оны 11 сарын 19
Төв аймгийн зуунмод сумандахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Б.Жаргалмаа нь нягтлан бодогч Цэвэгсүрэнтэй нийлж санхүүгийн талаар их хуйвалдаж байна.жишээ нь спорт заалны засварт 25 сая төгрөг төсөвлүүлж тендер зардалгүйгээр өөрсдийн багш ажилчдыг дарамтлан маш хямд материалаар засварлуулсан.Мөн байрны хүүхдийн хоолны материал ямарч тендер зардалгүйгээр их хэмжээгээр бөөний төвөөс авчирч нийлүүлж байгаа нь зүй бус явдал биздээ.Өөрийн дотны худ эмэгтэй Энхжаргалыг хүнсний няраваар ажиллуулж,төрсөн ахынхаа хүүг жолоочоор ажилд авч, ажиллуулж байна.Гэх мэтээр ойр дотны ах дүү,хамаатан садан,найз нөхдөөрөө хүрээлүүлж олон жил ажилласан багш ажилчдыг нээнтэглэж халах бодлого явуулж байна.Дотоод хяналт үнэлгээ хариуцсан ажилтан нь хүртэл сонгон шалгаруулалтгүй мэргэжлийн бус нэг нутаг болох ӨндөрШирээт сумын багш Зууннастыг авч ажиллулж байгаа нь хууль бус явдал юм.Иймд өөрийн ашиг сонирхол хов,жилээр ажиллаж байга захирал Жаргал аа,ня-бо Цэвэгсүрэнг шалгаж өгнө үү

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх