ХАСХОМ-ын хяналт шалгалтын талаар


2016/07/04  3096   1


Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах үйл ажиллагаа нь авлигаас урьдчилан сэргийлэх нэг чухал хэлбэр юм. Мэдүүлгийн хяналт шалгалтаар жилд дунджаар 500 гаруй албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан хянан шалгадаг бөгөөд хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн бол сахилгын хариуцлага хүлээлгэх, сахилгын хариуцлага хүлээлгэхээргүй тохиолдолд зөрчлийн талаар мэдүүлэг гаргачид тайлбарлаж, анхааруулах арга хэмжээг авдаг. Мэдүүлэг гаргагчдаас мэдүүлгийн хяналт шалгалтын үр дүнгээр анхааруулга авсан албан тушаалтны тоо 2013 онд 81, 2014 онд 142, 2015 оны байдлаар 142 байна. Дээрх үйл ажиллагааны үр дүнгээс мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэх байдал жилээс жилд сайжирч байгаа нь харагдаж байна. Мэдүүлгийн хяналт шалгалтаар хөрөнгө, орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтны тоо 2013 онд 130, 2014 онд 76, 2015 оны жилийн эцсийн байдлаар 60 болж буурсан байна.

Албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчилдөг хөрөнгө, орлого болон түүнд орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, бусдад худалдсан тээврийн хэрэгслийг худалдан авсан иргэний нэр дээр шилжүүлээгүй, цалингийн орлогыг гарт олгосон дүнгээр мэдүүлэх, эзэмших эрх бүхий газар, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцааг мэдүүлээгүй, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдлийг оны эцсийн үлдэгдлээр бус, мэдүүлэг гаргах үеийн байдлаар мэдүүлсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэрийг тайлбарлаагүй зэрэг зөрчлүүдийг нийтлэг гаргадаг байна.

Мөн ХАСХОМ-ийг хянан шалгадаг ХШДШХ нь мэдүүлэг гаргагч болон гэр бүлийн гишүүдийн хадгаламж, картын дансны үлдэгдлийн хуулгыг банкнаас авах талаар эрх зүйн зохицуулалт байхгүйгээс хяналт шалгалтыг бүрэн гүйцэт чанартай хийхэд сөргөөр нөлөөлж байна.

Нийт нарийвчлан шалгасан мэдүүлгийн тоо, үүнээс зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтны тоо, анхааруулга авсан албан тушаалтны тоон мэдээллийг сүүлийн 3 жилийн байдлаар дараах хүснэгтээс харж болно.

Үзүүлэлт

2013 он

 2014 он 

2015 он

Нийт шалгасан ХАСХОМ-ийн тоо

533

450

523

 
Үүнээс:
Зөрчилгүй

278

199

321

Зөрчлийг анхааруулсан

81

142

142

Зөрчилтэй

130

76

60

Хариуцлага тооцуулсан байдал, бүгд

110

45

47

Үүнээс:
Сануулсан

25

15

19

Цалин бууруулсан

61

24

26

Албан тушаал бууруулсан

11

1

-

Үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн

13

5

2

Бусад

0

0

-

Сэтгэгдэл бичих


Зочин    122.201.31.24

Хариулах 2018 оны 05 сарын 21
Хасхомын хяналт шалгалтыг уншаад зөрчил буурч байгаа мэдээ харагдаж байгаа нь сайшаалтай санагдлаа. Орон нутагт хяналт шалгалт дутмаг байх шиг санагдаж байна. Жишээ нь Орхон аймагт Эрдмин гэж зэсийн үйлдвэр байдаг. Түүний дэд захирал Энхбаяр, ерөнхий захирал Баатар нарт Америк талын захирал Браун гэгч хувьд нь ланд 200 маркийн машин хувьд нь бэлэглэсэн, мөн дэд захирал Энхбаярын эхнэр ажилгүй ч 1 хүний цалингаар 1 тэрбум 200 орчим сая төгрөгөөр Тамир зочид буудлыг худалдаж авч эхнэр нь ажиллуулж байх жишээтэй .

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх