Х.Буянтүмэн: 236 хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөхөөс 67.6 хувиар өссөн


2021/05/10  705   0


-АТГ авлигын хэчнээн хэрэг илрүүлсэн бэ? 

Чингэлтэй дүүргийн иргэн А.Баатар

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн:

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 2020 онд авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг ахиулах, үүний дотор авлигын гэмт хэргээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг сайжруулах зорилго дэвшүүлэн ажилласан. Үүний үр дүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо 2.1 хувиар өссөн. Хэдийгээр гомдол, мэдээллийн тоо өсөж ажлын ачаалал нэмэгдсэн ч гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 95.7 хувьд хүрсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 63.5 хувьтай байна. Дэвшүүлсэн зорилт, түвшингээс 0.7-1.5 хувиар өссөн.

2020 онд 236 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 67.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр 236 хэргээс 114 нь анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх