Хоёрдугаар улиралд багтаан ХОМ-ийн хураангуйг сайтад байршуулна


2020/02/11  654   0


-Нийтийн албан тушаалтнуудын 2019 оны ХАСХОМ-ийн нэгдсэн дүн мэдээг хэзээ олон нийтэд ил болгох вэ?

-АТГ хуулийн хугацаанд мэдүүлгийг бүртгэж аваад гуравдугаар сарын 1-нд нэгдсэн дүн мэдээг олон нийтэд танилцуулж, дараа нь II улиралдаа багтаан нийт мэдүүлэг гаргагчдын бүртгүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим сайтдаа байршуулна. 

Хуульд заасны дагуу иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд энэ жил мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтны мэдүүлэг үнэн зөв юм уу, хууль ёсны дагуу орлого хөрөнгийг бий болгосон юм уу гэдгийг нягтлан шалгадаг ажил урьдын адил хийгдэнэ.

АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх