Х.Тэмүүжин: Авлигатай тэмцдэг хуулийг яваандаа үгүй болгож байна


2018/12/06  404   0


УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин:

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль замхарч, сонирхлын зөрчилтэй тэмцэх боломжгүй болж байна.

УИХ Төрийн албаны тухай хуулийг хэлэлцэн батлахдаа ашиг сонирхлын зөрчлийн хуулийн хамгийн чухал заалтын нэгийг хөндсөн байна. Илт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг төрийн албанд томилж болохгүй шүү гээд үүрэг болгочихсон заалтыг сонирхлын зөрчил нь ил харагдаж байсан ч гэсэн томилж болно гэж өөрчилсөн. Энэ мэтээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хуулийн заалтуудыг нэг нэгээр нь хумсалж хулгайлсаар байгаад энэ үйлдэлтэй тэмцдэг хуулийг яваандаа үгүй болгож байна.

Хуульч З.Туяа:

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталснаар нийтийн албанд томилогдож байгаа этгээдүүдийн хувийн ашиг сонирхлыг АТГ хянаж үзээд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх асуудлыг тухайн албан тушаалтанд мэдэгдэх зохицуулалт цоо шинээр орж ирсэн. Одоо мөрдөж байгаа хуулийн 23.7-д ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол томилохоос татгалзах зохицуулалт бий. Гэтэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх Төрийн албаны тухай хуулиар сонирхлын зөрчлийн хуулийн 23.7 дахь заалт өөрчлөгдөж байгаа. Томилохоос татгалзах үүрэгтэй гэсэн үг хуульд байхгүй болсон. АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг тогтоочихсон этгээдийг томилох эсэхийг төрийн байгууллагын албан тушаалтан шийдвэрлэхээр болсон. Өмнөхөөсөө дордуулсан зохицуулалтыг бий болгосон гэсэн үг. Энэ тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаанууд үргэлжлээд л явна. Тиймээс иргэний нийгмийн байгууллага, хуульчид бид үүнд анхаарлаа хандуулах болно.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх