ХҮҮХДИЙН ШУДАРГА БАЙДЛЫН СУДАЛГАА-2016


2017/06/21  2698   0


Хүүхдийн шударга байдлын судалгааг “Транспрэнси Интернэшнл Солонгос” байгууллагаас боловсруулсан арга зүйн дагуу анх 2008 онд Энэтхэг, Солонгос, Бангладеш, Монгол зэрэг оронд зохион байгуулж байсан билээ. Үүнээс хойш уг арга зүйн дагуу манай улс 2010, 2012, 2013, 2014, 2015 онуудад уг судалгааг зохион байгуулсан ба энэ удаа Хүүхдийн шударга байдлын судалгааг 6 дахь удаагаа зохион байгуулаад байна.

1. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО

Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн шударга байдлын түвшин буюу түүний дэд үзүүлэлт болох ёс зүй, ёс суртахуун, төлөвшилт, хууль сахих болон авлигыг үл тэвчих байдал ямар түвшинд байгааг тодорхойлох, цаашид тэдгээрийг шударга иргэн болгон хүмүүжүүлж, төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлийг тогтоох явдал юм.

2. ХҮҮХДИЙН ШУДАРГА БАЙДЛЫН ТҮВШНИЙ ТООЦООЛОЛ

Хүүхдийн шударга байдлын судалгаагаар тэдгээрийн шударга байдлын түвшнийг тодорхойлдог бөгөөд цуглуулсан мэдээлэлд үндэслэн жил бүр шударга байдлын түвшинг гаргаж байна.

Хүүхдийн шударга байдлын түвшинг доор дурдсан 12 асуултын агуулгатай тухайн хүүхэд санал нийлж байгаа эсэхийг нь тодруулж, хариулт бүрийг 1-5 оноогоор үнэлэн, үнэлгээний арифметик дунджаар хүүхдийн шударга байдлын түвшин болон түүний дэд үзүүлэлтийг тооцсон болно.

Хүүхдийн шударга байдлын 2016 оны судалгааг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх