Киргизстаны өмнөх засаглалтай холбоотой албан тушаалтныг баривчилжээ


2019/06/06  485   0


Киргизстан Улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын Тамгын газарт ажиллаж байсан хүн баривчлагдсан байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Шүүхийн шинэчлэлийн газрын даргаар ажиллаж байсан Манасбек Арабаевыг баривчилжээ гэж мэдээлсэн бөгөөд Үндэсний аюулгүй байдлын хорооноос ч үүнийг нотолжээ. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлын хорооны төлөөлөгч: “Манай байгууллагаас гэмт бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээдүүдийг эрүүгийн хариуцлагад татах болно” гэж мэдэгдсэн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн талаар тодорхой мэдээлээгүй байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүнийг шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй хэрэгт шалгагдаж байгаа юм гэжээ.

Тус улсад батлагдсан шинэ хуулиар Парламент төрийн тэргүүний халдашгүй байдлыг хүчингүй болгосон тохиолдолд л шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болж байгаа юм байна. Энэ нь онц хүнд төрлийн гэмт хэрэгт хамаарах бөгөөд хэрхэн яаж хэрэгжих нь одоогоор ойлгомжгүй байгаа ажээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх