“Ковид-19 цар тахлын эсрэг нийгэм-эдийн засгийн нөлөөллийн шинжилгээнд ил тод, хариуцлагатай байдал болон авлигын эсрэг үйл ажиллагааг тусгах нь” сэдэвт гарын авлага гарчээ


2020/09/10  117   0


Ковид-19 цар тахал нь дэлхийн эдийн засагт эмх замбараагүй, тодорхойгүй байдлыг бий болгож, нийлүүлэлтийг тасалдуулж, олон хүний амь нас, амьжиргаанд нөлөөлж, улмаар хямралын эсрэг хариу арга хэмжээ авч буй засаглалын тогтолцоо, институци, механизмын уян хатан байдалд сорилт болж байна. Ковид-19 цар тахлын эсрэг явуулах нийгэм-эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон түүний салбар нэгжүүд Ковид-19 цар тахлын эсрэг үр дүнтэй стратеги боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор улс орнууд дахь цар тахлын үзүүлж буй нийгэм-эдийн засгийн нөлөөллийг үнэлэхээр ажиллаж байна. Гэвч нийгэм-эдийн засгийн нөлөөллийн дүн шинжилгээг хийхэд ил тод, хариуцлагатай байдал болон авлигын эсрэг үйл ажиллагааг хэрхэн нэгтгэх талаар мэдлэг, гарын авлага дутмаг, мөн ихэнх нийгэм-эдийн засгийн шинжилгээнүүд нь засаглал болон авлигатай тэмцэх байр сууринаас Ковид-19 цар тахлын нөлөөллийг үнэлэхгүй байна. Үүнээс гадна авлигатай тэмцэх байгууллагууд болон нийгэм-эдийн засгийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг институциудын хоорондын хамтын ажиллагаа хангалтгүй байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан энэхүү гарын авлага нь Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ болон нийгэм, эдийн засгийн үнэлгээнд ил тод, хариуцлагатай байдал болон авлигын эсрэг асуудлыг хэрхэн нэгтгэх талаар практик арга зүй, үнэлгээний асуулга зэргийг тусгасан байна.

Эх сурвалж

 


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх