“Лакин кофе” захирлуудаа залилангийн шалтгаанаар халлаа


2020/05/25  208   0


Старбаксын Хятад дахь гол өрсөлдөгч, NASDAQ-т бүртгэлтэй Лакин кофе корпораци нь гүйцэтгэх захирал болон үйл ажиллагааны захирал Женни Чян, Жэнь Лю нарыг дотоод хяналт шалгалтын явцад хуурамч гүйлгээтэй холбогдсон гэж үзэж албан тушаалаас нь түдгэлзүүлж буйг мэдэгдлээ.

Энэхүү шийдвэрийг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс хуурамч гүйлгээтэй холбоотой нотлох баримтыг хүлээн авсны дараагаар гаргасан болон Чян, Лю нарыг ТУЗ-өөс огцрох шаардлага тавьж огцруулсан тухайгаа мэдэгдэлдээ дурдсан байна.

Харин тус зөвлөлийн дарга бөгөөд Лакиний ахлах дэд ерөнхийлөгч Жин И Гуо ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болсон бол салбарын үйл ажиллагаа, харилцагчийн үйлчилгээ хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Вэн Бао Цао, стратегийн түншлэл хариуцсан дэд захирал Ган Ү нарыг ТУЗ-ийн даргаар тус тус томилсон байна.

Өнгөрсөн оны дундаас хойшхи хугацааны нийт борлуулалтын 40 хувийг зохиомлоор өсгөсөн болон бусад асуудлаас болоод тус компанид үүссэн хэрэг явдал нь компанийн засаглалтай холбоотой хамгийн том скандал болж зах зээлийн үнэлгээ нь 5.5 тэрбум доллараар унаад байна.

Энэ компанитай холбоотой хэрэг явдал нь Хятадын компаниудын засаглалын стандартын бүрхэг, бүүдгэр байдлын илэрхийлэл болж байж магадгүй талаар хэвлэлүүд онцолж байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх