Малайзын иргэд авлигыг мэдээлэхээс айх шаардлагагүй болсноор хэргийн тоо өсч байна


2019/01/28  355   0


Өнгөрсөн даваа гарагт Малайз Улсын Ерөнхий сайд Махатир Мохамед “Шүгэл үлээгч нар авлигын талаар мэдээлэхээс айх шаардлагагүй болсноор хэргийн тоо өсч байна” гэж хэлсэн байна.

Тодруулбал, Авлигын эсрэг олон улсын академи дээр болсон уулзалтан дээр тэр “Малайзын Засгийн газар авлигын талаар мэдээлсэн хүмүүсийг Шүгэл үлээгчийн тухай хуулиар маш сайн хамгаалдаг болсон” гэжээ.

Мөн Засгийн газрын зүгээс авлигатай тэмцэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж, гишүүд нь хөрөнгөө тус улсын Авлигын эсрэг хороонд мэдүүлдэг болсон байна.

Ерөнхий сайд Махатир хэлэхдээ авлигыг ширээн доорх болон ширээн дээрх гэж хоёр хувааж болно. Ширээн дээрх гэдэг нь иргэд төрийн үйлчилгээ авахдаа сайн дураар өөрсдөө хахууль өгч, энгийн зүйл мэт хардаг. Харин ширээн доорх гэдэг нь тийм ч муу байна гэсэн үг биш юм. Учир нь, иргэд сайн дураар хахууль татгалздаг гэхдээ төслөө батлуулахдаа хүчээр хахууль өгдөг байна гэжээ.

Түүнчлэн тэр авлигыг бүрэн устгах боломжгүй бас дан хуулиар тэмцээд хангалтгүй. Зарим улс орны хувьд бүх түвшинд авлига байхад зарим улс оронд тун бага түвшний авлига байна. Бага түвшний авлигатай улс оронд иргэд авлигыг жигшиж, тэмцдэг. Харин ийм зан төлөвийг хүнд залуу наснаас нь төлөвшүүлэх шаардлагатай гэлээ.

Хэрэв танай улс оронд ийм соёл байвал хууль тогтоомжоор зохицуулах төдийлөн шаардлага байхгүй гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх