Н.БАТСҮХ, Ч.АМАРЖАРГАЛ НАРТ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ


2019/01/04  462   0


Он, сар, өдөр
Хэвлэлд гарсан мэдээлэл
АТГ-ын тодруулга мэдээлэл
2016.07.18.
200 саяын хахууль авсан Н.Батсүхийг саатуулжээ 

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх долдугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ. Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байжээ.



Н.БАТСҮХ, Ч.АМАРЖАРГАЛ НАРТ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн газрын албаны эрх бүхий албан тушаалтан нар нь Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчиж 2015 оноос хойш бусдаас их хэмжээний бэлэн мөнгө, амины орон сууц, гаражийн зогсоол зэргийг хахуульд авсан гэх авлигын гэмт хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн.
Улмаар 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн байна.

Шүүхийн шийдвэрээр Баянзүрх дүүргийн Өмч, газрын албаны дарга Нямаагийн Батсүхийн 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 3 жилийн хорих ял, Нийслэлийн өмч, газрын харилцааны газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Амаржаргал нь 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 4 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн байна.  


 Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 282 дугаартай шийтгэх тогтоол

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх