Нетаньяхугийн холбогдсон авлигын хэргийн шүүх ажиллагааг коронавирусийн улмаас хойшлуулав


2020/03/13  392   0


Израиль Улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн холбогдсон авлигын гурван хэргийн шүүх ажиллагаа товлосон хугацаанаасаа хоёр сар гаруй хугацаагаар хойшиллоо. Учир нь Израильд коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас шүүхүүдийн үйл ажиллагааг хязгаарласан байна.

Израилийн Ерөнхий прокурор Авихай Мандельблит нэгдүгээр сард Нетаньяхугийн эсрэг яллах дүнэлтийг танилцуулсан. Тэрээр Ерөнхий сайдыг "4000" гэх хэрэгт хээл хахууль авсан гэж буруутгасан. Энэ хэрэг нь Израилийн цахим орчинд алдартай "Walla!" порталд Нетаняху өөрийнхөө талаар эерэг хандлага үүсгэсний хариуд тус улсад томд тооцогдох харилцаа холбооны "Безек" группын төлөө лоббидсонтой холбоотой юм.

Мөн түүнийг “2000”, “1000” гэх хэргүүдэд буруутгаж байна. “2000” гэх нэртэй хэрэг нь Ерөнхий сайд Нетаньяху өөрийн Засгийн газрын үйл ажиллагааг эерэгээр мэдээлэх талаар хэвлэл мэдээллийн томоохон группын эзэнтэй тохиролцох оролдлоготой холбоотой байна.

"1000" гэх хэрэг нь Нетаньяху продюссер Арнон Мильчинээс өндөр зэрэглэлийн оргилуун дарс, навчин тамхи зэрэг үнэтэй бэлэг авсантай холбоотой юм. Израилийн Ерөнхий сайд авсан бэлгийн хариуд олигархын хувийн болон бизнесийн ашиг сонирхлыг хамгаалан лоббидсон нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.

Нетаньяхугийн эдгээр хэргүүдийг шүүх ажиллагаа 3 дугаар сарын 17-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд явагдахаар хойшлогдсон талаар “The Times of Israel” сонинд мэдээлжээ.

Хууль зүйн сайд Амир Охана коронавирусын улмаас тус улсын шүүхийн үйл ажиллагаа онцгой байдлын дэглэмд шилжин явагдах болсон, мөн тулгарсан нөхцөл байдалд авах арга хэмжээ, хэрхэн ажиллах талаар шийвэрлэх тухайгаа мэдэгдсэн байна.

Хэргүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа бараг зогссон. Гэхдээ баривчлах, цагдан хорих, батлан даалтад гарах, түүнчлэн онцгой байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн зэрэг яаралтай асуудалд шүүх ажиллагаа явуулах, шүүх хурлыг зохион байгуулахаар шийдсэн байна.

Израильд COVID-19 коронавирусээр өвдсөн хүний тоо 200-д хүрсэн. Хоёр өвчтөний биеийн байдал хүнд, 11 нь дунд зэрэг, бусад өвчтөнд халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсэн байдалтай байна. Үүний зэрэгцээ 40 мянга орчим израильчууд гэрийн хорионы дэглэмд байна. Улсын хэмжээнд коронавирусын 6800 гаруй илрүүлэх шинжилгээ хийсэн тухай Израилийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх