Нийтийн албанд томилогдох 417 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв


2020/11/24  1713   1


Авлигатай тэмцэх газар 2020 оны 11 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 135 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 112 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 417 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 282 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт хүргүүлэн, ажиллаж байна.

Write comment


Зочин    66.181.161.71

Answer 2020 оны 11 сарын 30
Нийтийн албанд нэр дэвшигчийн материалыг цахимаар авч болох уу. Аль эсвэл албан ёсны шуудангаар авах юм уу.