НҮБ-ын тэргүүн Антониу Гуттереш: Цар тахалтай тэмцэж буй тэмцэл авлигажих, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хөрсийг бий болгож байна


2020/10/15  108   0


Цар тахалтай тэмцэж буй тэмцэл нь авлигажих, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хөрсийг бий болгож байгаа бөгөөд энэ нь эргээд коронавирусыг бүрэн ялахад саад болж болзошгүй хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш мэдэгдэв.

Цар тахалтай тэмцэж буй нөхцөл байдлын үед улс орнуудын Засгийн газруудын зүгээс хүний амь насыг аврахын тулд яаралтай шийдвэр гаргаж байгаа бөгөөд барааны чанар, үнэ зэрэг мэдээлэл болон нийлүүлэгчдийг шалгаж нягтлах цаг хугацаа гарахгүй байна. Үүний үр дүнд зах зээлд чанаргүй эрүүл мэндийн хэрэгсэл, эм, ковид-19-ийн тест нийлүүлэгдэх аюултай юм.

“Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн үгсэн хэлцэх хуйвалдаан нь шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнийг байж болохгүй түвшинд хүртэл өсгөж, зах зээлийн нөхцөл байдлыг гажуудуулж, олон хүмүүст шаардлагатай амин чухал эмчилгээ, үйлчилгээ хүрэлцэхгүй байх нөхцлийг бий болгож байна” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэв.

Тэрээр улс орнуудыг дээрх байдалтай хамтран тэмцэх, хувийн салбарынхныг үүрэг хариуцлагаа ухамсарлаж ёс зүйн зохих түвшинд ажиллах, улс орны тэргүүнүүдийг ард иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээхийг уриалав. Түүний хэлснээр энэхүү хүндрэлтэй нөхцөл байдалд мэдээллийн ил тод байдал, нээлттэй байдал асар чухал ажээ.

Авлига бол олон нийтийн итгэлийг алдагдуулсан, ёс зүйгүй гэмт үйлдэл бөгөөд авлигын эсрэг институциудыг дэмжиж бэхжүүлж байх ёстойг Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ анхааруулав.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх