НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭ МЭДҮҮЛСЭН ТАЛААРХ ЛАВЛАГААГ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНД ХҮРГҮҮЛЭВ


2021/09/07  1629   0


Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасны дагуу нийт нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгийг  мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэв.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn/  цахим системд Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн нэр дэвшигчийн мэдээллийг үндэслэн                  8 нам, 2 эвсэл, бие даагч болох нийт 18 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг цахим системд үүсгэснээс хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч буюу 94.5 хувь нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж баталгаажуулсан, харин 1 нэр дэвшигч мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.

Сонгуульд нэр дэвшигч нарт хөрөнгө ,орлогын мэдүүлгээ цахим системд хэрхэн мэдүүлэх, талаар тус газраас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран гаргасан гарын авлагыг хүргүүлж, заавар  зөвлөмж,  мэдээлэл арга зүйгээр хангав.

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн дагуу нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын цахим сайтад 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс  байршуулах бөгөөд тухайн нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын   мэдээлэлтэй иргэд, олон нийт танилцах бүрэн боломжтой болох юм.

           

Write comment