ОХУ-д сайд асан хүнийг баривчиллаа


2019/04/03  417   0


Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба урьд нь сайдаар ажиллаж байсан хүнийг улсын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр баривчилсан байна.

Тэрхүү эрхмийг Михайл Абизов гэдэг бөгөөд тэрэр 2012 онд Засгийн газрын ил тод байдал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан бөгөөд 2018 онд түүний албан тушаалыг нь цомхотгожээ.

Абизовыг гэмт бүлэг байгуулж, Новосибирск, Алтайн бүсэд цахилгаан нийлүүлдэг компаниас 62 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгаж, хамсаатан 5 этгээдийнх нь хамт баривчилсан байна.  

Мөрдөгчдийн мэдээлснээр, Абизов тэрхүү мөнгөн дүнгээ оффшор бүсэд байгуулсан компанидаа шилжүүлж, улмаар бүс нутгуудын эдийн засгийн тогтвортой байдал, эрчим хүчинд заналхийлэл учруулжээ.

Абизовын гэм буруутай нь тогтоогдвол 20 жил хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэгдэж болзошгүй байгаа юм байна.

Төрийн удирдах албан тушаалтан гэмт бүлэглэлд оролцсон тохиолдолд ялыг нь хүндрүүлэх саналыг өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын Холбооны зөвлөл дэмжижээ.

2018 онд авлигын гэмт хэргээр шалгагдсан төрийн 1300 албан тушаалтанг Ерөнхий прокурорын газраас ажлаас нь чөлөөлсөн байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх