ОХУ-ын Төрийн Думын гишүүнийг тэрбумын хээл хахууль авсан хэрэгт шүүхээр болжээ


2020/09/03  197   0


ОХУ-ын Ерөнхий прокурорын газар тус улсын Төрийн Думын гишүүн Вадим Белоусовыг их хэмжээний хээл хахууль авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна /ОХУ-ын Эрүүгийн хуулийн 290 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг/.

В.Белоусов нь 2010-2014 онд зам, барилгын нэг компаниас 3,2 тэрбум рублийн хээл хахууль авсан бөгөөд түүний дэмжлэгээр уг компани зам, барилгын ажлын худалдан авах ажиллагаанд олон удаа шалгарч байсан талаар Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ.

Төрийн Думын гишүүн В.Белоусовын хээл хахууль авсан хэрэгт Челябинск мужийн захирагч асан Михаил Юревич, төрийн өмчит "Первый хлебокомбинат" компанийн ерөнхий нягтлан бодогч Маргарита Бутакова нар холбогдсон байна.

Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас гаргасан В.Белоусовын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг түдгэлзүүлэх хүсэлтийн дагуу Төрийн Думаас зөвшөөрөл авч түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар мэдээнд дурджээ.

Челябинск мужийн захирагч асан мөрдөн байцаах ажиллагаанаас оргон зугтсан бөгөөд түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. 

Эх сурвалж


БНХАУ-д мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байна

БНХАУ-д 2020 оны эхний хагас жилийн байдлаар мөнгө угаах хэрэгт 370 сая юань /54 сая ам.доллар/-ийн торгууль оногдуулсан нь 2019 оны бүтэн жилийн байдлаарх хэмжээнээс их байна.

Энэ нь торгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотой бөгөөд өмнө нь мөнгө угаах хэрэгт бүхэлд нь нийт дүнгээр торгууль оногдуулдаг байсан бол одоо уг хэргийн үйлдэл бүрт торгууль оногдуулдаг болжээ. Түүнчлэн торгуулийн хэмжээг хязгаарлаагүй байна.

Дээрх шийдвэр гарахын өмнө энэ гэмт хэрэгт оногдуулж байсан торгуулийн дээд хэмжээ 100 сая юань /14.5 сая ам.доллар/ байв.

Тус улсаас Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлдэж байгаа бөгөөд уг өөрчлөлтөд мөнгө угаах гэмт хэргийн талаарх ойлголтыг дэлгэрүүлэх, мөн оногдуулах шийтгэлийг чангатгах саналыг тусгахаар төлөвлөжээ. 2018 оноос БНХАУ-д хэрэгжүүлж эхэлсэн зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх явдалд чухал ач холбогдол өгсөн.

Тус улсад 2018 оноос хойш зохион байгуулалттай гэмт хэргийн 3291 бүлэглэл, 10418 гэмт бүлгийг устгасан. Мөн гэмт хэргийн бүлэглэлийн 411 мянган гишүүнийг хяналтдаа авсан байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх