Олон улсад авлигатай тэмцэх чиглэлээр болсон онцгой үйл явдлууд (АНУ-ын байр сууриас)


2019/04/26  494   0


  • АНУ-ын Хууль зүйн департамент санал гаргаж, Гадаад улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн компанитай холбоотой зүйл заалтад өөрчлөлт орууллаа. Энэ тухай өнгөрсөн 3 дугаар сарын 8-ны өдөр АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч Брайн Бэнзовски мэдэгдэж, компаниуд дотооддоо хяналт шалгалт хийж, гарсан зөрчлийн талаар сайн дураар мэдээлж, Хууль зүйн департаментын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм байна.
  • АНУ-ын түүхий эдийн арилжааны хороо гадаад улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллана. 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр түүхий эд арилжаалах явцад гадаад улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн тохиолдолд тэр талаар АНУ-ын түүхий эдийн арилжааны хорооноос мэдээлж, хамтран ажиллах журам гаргасан байна.
  • АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Майами хотод авлигатай тэмцэх олон улсын тусгай тасаг байгуулжээ. Холбооны мөрдөх товчооноос 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Майами хотод авлигатай тэмцэх чиг үүрэгтэй тусгай тасаг байгуулж байгаа талаар мэдээлсэн байна. Ийм төрлийн нэгжийг өмнө нь Нью-Йорк, Лос Анжелес, Вашингтон хотуудад байгуулжээ. Тус нэгж нь АНУ-тай холбоотой гадаад улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажээ.
  • Узбекистан Улсын Харилцаа, холбооны газрын дарга авлига, мөнгө угаасан хэрэгт шалгагдлаа. АНУ-ын Хууль зүйн департаментаас 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Узбекистан Улсын Ерөнхийлөгч агсан Ислам Каримовын охин Гулнара Каримова болон тус улсын Харилцаа, холбооны газрын дарга асан Бекзод Ахмедов нарыг мөнгө угаасан, гадаад улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгасан байна. Тухайлбал, Ахмедов гэгч нь харилцаа, холбооны 3 компанид Узбекистаны зах зээлд нэвтрэх, үйл ажиллагаа явуулах зорилгоор Каримовад 865 сая ам.долларын хахууль өгөхөд нь зуучилжээ.
  • Германы эмийн үйлдвэр хахуулийн хэрэгт холбогдлоо. АНУ-ын Хууль зүйн департаментаас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Герман Улсын Fresenius Medical Care AG & Co. KgaA гэх компанийг гадаад улсын эрүүл мэндийн салбарын төрийн албан тушаалтнуудад хууль бус төлбөр тавьсан, гадаад улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж, тус компани буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, 231 сая ам.доллар төлөхөөр тохиролцсон байна.
  • Мозамбик Улсын Сангийн сайд нарын хүмүүс эрүүгийн хэрэгт шалгагдлаа. 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Мозамбик Улсын төрийн албан тушаалтнууд, усан завийн компанийн удирдлага болон хөрөнгө оруулагчид залилангийн гэмт хэрэг үйлдэж, төрийн өмчит компанид 2 тэрбум ам.долларын зээл олгуулах замаар 200 сая ам.долларын хөрөнгө завшсан, угаасан хэргийг АНУ-ын Хууль зүйн департаментаас шалгаж буй тухай мэдээлсэн байна.
  • Хонконгийн сайд асан хүнийг Африктай холбоотой авлигын хэрэгт ял хүлээлгэжээ. АНУ-ын Хууль зүйн департаментаас 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хонг Конгийн Дотоод хэргийн сайд Патрик Хо гэгчид 36 сар хорих ял, 400,000 ам.долларын торгууль оногдуулсан талаар мэдээлсэн байна. Тухайлбал, түүнийг гадаад улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж, эрчим хүчний гэрээг Чад Улсын Ерөнхийлөгч болон Уганда Улсын Гадаад харилцааны сайд нартай байгуулахдаа, 2,9 сая ам.долларын хахууль өгөхөөр амласан гэх хэрэгт буруутгажээ.
  • Канад Улсын шүүх Их Британи болон АНУ-ын иргэдэд Энэтхэг Улстай холбоотой авлигын хэрэгт ял оногдуулжээ. Канад Улсын Онтарио мужийн Дээд шүүх АНУ-ын болон Их Британи Улсын иргэдэд Энэтхэг Улсын иргэний агаарын тээврийн компанитай гэрээ байгуулах явцдаа хахууль өгөхөөр оролдож, гадаад улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 30 сарын хорих ял оногдуулсан байна.
  • Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хээл хахуультай тэмцэх ажлын хэсэг Их Британий хэрэгжилтийг хянажээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хээл хахуультай тэмцэх ажлын хэсэг тус байгууллагын Авлигын эсрэг Конвенцийн хүрээнд Их Британий болон Финланд Улсын хэрэгжилтийн 4 дэх удаагийн тайланг хянасан байна.  
  • Энэтхэг Улсын Авлигын эсрэг омбудсманы газрын анхны дарга томилогдлоо. Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Нат Ковинд зарлиг гаргаж, тус улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Пинаки Госийг Авлигын эсрэг омбудсманы газрын анхны даргаар томилсон байна. Энэхүү байгууллага нь төрийн албан тушаалтнуудын үйлдсэн авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх