Саудын Араб Улсын Зэвсэгт хүчний командлагч авлигын хэрэгт сэжиглэгдэн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна


2020/09/04  184   0


Саудын Араб Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын командлагч Фахд бен Турк Аль Сауд, Эль-Жауф мужийн захирагчийн орлогч болон Батлан хамгаалах яамны хэд хэдэн ажилтан, албан хаагч, офицерууд авлига авсан хэрэгт сэжиглэгдэж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Тус улсын хаан Сальман бен Абдель Азиз тэднийг чөлөөлөх зарлигийг гаргажээ.

Дэслэгч генерал Фахд бен Туркийг тэтгэвэрт гарсан, хэрэгт татагдан шалгагдаж байгаа болон Эль-Жауф мужийн захирагчийн орлогч, ханхүү Абдель Азиз бен Фахд Алийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан тухай хэвлэлийн “SPA” агентлагаас мэдээлсэн байна. Зэвсэгт хүчний жанжин штабын шинэ командлагчаар орлогч дэслэгч генерал Мутлак бен Салем аль-Азимыг томилсон байна.

Тус улсад энэ оны 3 дугаар сард мөнгө угаах, албаны эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, авлигын хэргээр 198 хүнийг баривчилсан байна.

Тэдгээрийн дунд Эр-Рияд хотын их сургууль, Эрүүл мэндийн яам, Дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яамны албан тушаалтнууд багтсан байна.

Эх сурвалж

Украин Улсад 2020 онд үл хөдлөх хөрөнгийн салбарт авлигын түвшин өссөн байна

Байгууллагын нэгж хэлтсийн дарга нарын хүрээнд авлигын түвшин хоёр дахин өссөн байна.

Украин Улсад жил бүр зохион байгуулдаг авлигын түвшиний судалгаагаар барилгын салбар дахь барилга байгууламжийн эхний үе шат буюу барилга барих зөвшөөрөл авах үйл ажиллагаанд авлигын түвшин 58,3 хувиас 86,7 хувь болж өссөн байна.

Дээрх дүгнэлтийг тус улсын Барилагчдын холбооны удирдах зөвлөлөөс явуулсан судалгаанаас гаргажээ.   

Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгөх шатны үйл ажиллагаанд авлигын түвшин 7 дахин буюу 60 хувь болж өссөн байна.

Судалгааны үр дүнг бүс нутгаар үзвэл: нийслэл Киев хот 66,7 хувиар нэгдүгээрт /2019 онд 58 %/, Одесс хот 20 хувиар хоёрдугаарт /2019 онд 8 %/ орсон байна. Мөн энэ оны судалгаанд Львов хот, Полтав болон Киев муж, Борисполь хот, Черкасс муж 6.7 хувийн үзүүлэлтээр нэмэгдэн орсон байна.

Төрийн байгууллагаас авлигад хамгийн их өртсөн байгууллагаар архитектур, барилгын байгууллага 53,3 %, нутгийн удирдлагын байгуулагууд 6,7 %-тай байна.

Түүнчлэн байгууллагын дарга, удирдлагын түвшинд авлигын хэмжээ буурч 2019 онд 70% байснаас 53,3% болсон эерэг үнэлгээгээ гарчээ. Харин байгууллагын нэгж хэлтсийн дарга нарын хүрээнд авлигын түвшин хоёр дахин  өссөн буюу 2019 онд 10% байснаас 20% болжээ.

Авлигаар юу өгөхийг шаарддаг вэ?

Санал асуулгад оролцогчдын 80% нь “бэлэн мөнгө” гэсэн бол 13,3% нь барилга байгууламжийн тодорхой м2 талбайг үнэгүй өгөхийг шаарддаг гэж үзсэн бөгөөд 2019 оноос 5 пунктээр өссөн дүн гарчээ.

Судалгаанд оролцогчдын 53% нь хяналт шалгалт явуулдаг төрийн байгууллагын албан хаагчдын  авлигын түвшин буурахгүй /2019 онд 50%/, 66,7% нь барилгын салбарын үйл ажиллагааны бүх шатанд эерэг өөрчлөлт гарахгүй гэж үзжээ.

Уг судалгаагаар ажил гүйцэтгэгч компанийг сонгох үйл ажиллагаанд авлигын түвшин буурч 20% болсон, мөн мөнгөн шагнал авах /авлига, хээл хахууль авах/-аас татгалзана гэж судалгаанд оролцогчдын 26,7 % нь үзсэн эерэг дүн гарсан байна.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх