“Шударга ёс” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа


2019/12/11  752   1


Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргадаг мэдээлэл, онол, арга зүйн улирал тутмын “Шударга ёс” сэтгүүлийн 2019 оны ээлжит дугаар хэвлэгдлээ.

Шударга ёсыг бэхжүүлэх, зохицуулах сайн засаглалын болон хууль эрх зүйн орчны онол, арга зүйн асуудал, авлигын шалтгаан, нөхцөл судлал, олон улсын үйл ажиллагаа, сайн туршлагын асуудлаар голлон нийтэлдэг уг сэтгүүлийн энэ дугаарт Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярын “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг ба Авлигын эсрэг олон улсын конвенцууд дахь түүний агуулга”, “Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалын “Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба эрх зүйн хамгаалалт”, хуульч Л.Галбаатарын “БНСУ-д төрийн албаны ил тод байдал, шударга ёсыг хангаж, авлигатай тэмцэж буй туршлага”, хуульч Ш.Алтангадасын “Нийтийн өмчийн тухай ойлголт, хамгаалах боломж”, нийтлэлч Д.Жаргалсайханы “Тони Квок: Яаж 30-хан мөрдөгч Монгол Улсад үйлдэгдэж буй бүх авлигын хэргийг мөрдөн шалгаж чадах билээ” зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл, ярилцлагыг нийтэлсэн байна.

Түүнчлэн АТГ-ын М.Даваатогтох, Ч.Жаргалбаатар, Р.Баярмагнай, Л.Түвшинбат, Т.Баярхүү, Т.Мөнхтунгалаг, Б.Баярсайхан нарын зэрэг албан хаагчдын бичсэн онол, арга зүйн өгүүлэл, нийтлэлүүд багтжээ.

“Шударга ёс” сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээ, онол арга зүйн бүтээл, судалгааны материалууд нь нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр ажилладаг болон суралцдаг эрдэмтэн, оюутнуудад хэрэгцээт гарын авлага болдог ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих


Зочин    183.81.171.2

Хариулах 2019 оны 12 сарын 13
ЗАХИАЛГАНД ОРСОН УУ ЯАЖ ЗАХИАЛЖ УНШИХ ВЭ? ШУДАРГА ЁС СЭТГҮҮЛИЙГ . ХУДАЛДААНД БАЙГАА ЮУ? ҮНЭ ХЭД ВЭ?

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх