Сүхбаатар аймагт ажиллаж байна


2016/11/22  2831   2


Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сүхбаатар аймагт хоёр дахь өдрөө ажиллалаа.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж, тус аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад сургалт, арга зүйн удирдлагаар хангалаа. 

Мөн энэ үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй уулзан мэдээлэл өгч, харилцан санал бодлоо солилцлоо.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Билгүүн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Д.Одонтуяа нар Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт хийв.

Сэтгэгдэл бичих


Зочин    202.70.46.214

Хариулах 2016 оны 12 сарын 03
Тэд энэ сургал нь бүх төрийн болоод төрийн бус албан байгууллагуудад мэдэгдсэн юмуу гэтэл би өнөөдөр л энэ мэдээллийг уншиж байна. Нийтэд мэдэгдэх байдал муу байна мөн энэ сургалтан дээр чинь бүх төрийн албан хаагчдын дарга нар суусан юмуу?

Зочин    202.70.46.214

Хариулах 2016 оны 12 сарын 03
Худлаа хэтэрхий муу үзсэн байна би баруун уртад эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Гэтэл манай хүнээс сая таван зууг авч одоо бас дээр нь өвлийн идэш нэхжийнэ. Сүхбаатарт ажилд ороход ийм л хэцүү байна. Наад шалгалтын ажилаа олигтойхон хийлдээ ядаж тухайн албан байгууллагад хэдэн хамаатан садан ажиллаж байгааг судал.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх