СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


2021/06/19  1318   0


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд сургагч багш нарыг үе шаттайгаар бэлтгэн сургаж байгаа билээ.

Энэ удаа боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, хууль зүй, сэтгүүл зүй зэрэг зорилтот салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагын гишүүдийг авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшаар бэлтгэх, чадваржуулах, мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 оны 6 дугаар сарын 4-18-ны өдрүүдэд 3 удаагийн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

2020 онд сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан Өмгөөлөгчдийн холбоо, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоод, боловсролын салбарын үйлдвэрчний эвлэл болон эрүүл мэнд, сэтгүүл зүйн салбарын иргэний нийгмийн байгууллагын гишүүд хамрагдав.

Сургагч багш нарт хичээл заах арга зүй, авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажилд маркетингийн аргуудыг үр дүнтэй ашиглах, төрийн байгууллагын ил тод байдал, цахим сургалт явуулах арга зүй, сургалтын үр дүнг хэмжих програм зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн хүмүүсээр сургалт болон соён гэгээрүүлэх үйл ажиллагааг сошиал медиа маркетингийн арга хэрэгслийг үр дүнтэй ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулах талаар хичээл зааж багийн ажлыг гүйцэтгүүлж, танилцуулах зэргээр өрнүүлэв. 

Сургагч багш бэлтгэснээр иргэн, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоонд тулгуурлан авлигын эсрэг үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ялангуяа соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хүртээмжтэй явуулах дэд бүтэц өргөжих юм.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх