Сургалтын бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүллээ


2019/04/08  476   0


Авлигатай тэмцэх газар сургалтын бүртгэлийн нэгдсэн систем нэвтрүүлэн ажиллуулж байна.

Бүртгэлийн цахим систем нэвтэрснээр цаас, цаг үрсэн гар ажиллагааг халж, төрийн байгууллага, албан хаагчдад чирэгдэл багатайгаар сургалтыг зохион байгуулах боломж бүрдэх юм.

Төрийн байгууллагууд сургалтад хамруулах албан тушаалтны захиалга өгөх, сургалт зохион байгуулж байгаа өдөр, цаг хугацааны мэдээллийг авах, бүтэн өдрийн турш ажлаас чөлөөлөгдөж сургалтад хамрагдсан ажилтныхаа ирцийн байдалд хяналт тавих боломжтой ба энэ талаарх нэгдсэн тоо, тайлан гаргах ажлыг хөнгөвчлөх ач холбогдолтой юм.

Өнөөдрийн байдлаар бүртгэлийн нэгдсэн системд 24 салбар, 140 орчим төрийн болон төрийн бус байгууллагын 1800 хүн бүртгэгдэн сургалтад хамрагдаад байна. Мөн 20 орчим байгууллагын эрх бүхий албан тушаалтанд байгууллагын сургалт хариуцагчийн эрх (админ эрх) олгож, сургалтад хамрагдах албан тушаалтны мэдээллийг системд бүртгэж эхлэв.

Энэхүү системийн тусламжтайгаар мэдээллийн сан үүсгэж, түүн дээр суурилан авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх сургалтыг үе шаттайгаар, илүү үр дүнтэй, давхардал, хийдэлгүй хамруулж байх зохион байгуулах нөхцөлийг бүрдүүллээ.


Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх