Цаашид төрийн албан хаагчийг шинжээчээр томилохгүй


2017/11/01  2045   0


Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Уул уурхайн яам болон түүний харьяа агентлагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ өнгөрсөн сард танилцуулсан.

Тус яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын 19 албан хаагч ажил үүргийнхээ хажуугаар шинжээчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Ажлын хөлсөнд 3-25 сая төгрөг авсан нь ил болсон. Иймд АТГ “Эрхэлж буй ажлынхаа хүрээнд шинжээчээр оролцож, түүнээсээ орлого олохыг зөвшөөрсөн журам үйлчилж байгаа нь авлигын эрсдэлтэй. Төрийн албан хаагч хуулиар зөвшөөрснөөс өөр давхар ажил эрхлэхгүй байх хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн. Төрийн яамны бодлогыг хэрэгжүүлдэг мэргэжилтнүүд үр дүн, гүйцэтгэл шаардах ёстой аж ахуйн нэгжүүдээсээ шинжээчийн ажлын хөлс нэрээр төлбөр авах нь илт ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл” гэж дүгнэсэн юм.

Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд болсон хэвлэлийн бага хурлын үеэр дээрх дүгнэлтийн талаар тодруулж, 19 албан хаагчид хариуцлага тооцсон эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтоос лавлахад “Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын ажлын болон нөөцийн тайлан, техник эдийн засгийн үзүүлэлтийг бэлтгэхдээ заавал хөндлөнгийн шинжээч ажиллуулна. Шинжээч нь мэргэшсэн зөвлөх байна гэж заасан. Энэ дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг байгуулан, энэ зөвлөлд яамны зарим мэргэжилтэн багтан ажилладаг. 19 албан хаагчид хариуцлага тооцоогүй. Цаашид төрийн албан хаагчийг шинжээчээр томилохгүй. Уул уурхайн салбарын мэргэшсэн шинжээч, зөвлөх манай салбарт дутмаг тул шинжээчээр давхар ажилладаг” гэж хариулав.

Б.Чимэг

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх