Цагдаагийн байгууллага дахь авлигын асуудлыг мэдсэнээр донор байгууллага юу ойлгов


2021/05/11  450   1


Гадаадын тусламжийг төлөвлөх асуудлыг хариуцдаг Төрийн департаментын Хууль сахиулах, олон улсын хар тамхитай тэмцэх газар нь дэлхийн хэмжээнд хууль ёсыг хэрэгжүүлэх салбарын шинэчлэлийн чухал оролцогч юм. Хууль сахиулах салбарын шинэчлэлд үүсч буй үндсэн саад тотгорын эсрэг Хууль сахиулах, олон улсын хар тамхитай тэмцэх газар болон уг байгууллагын хамтрагчид авлигатай тэмцэх хөтөлбөрүүдийг боловсруулан, хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Хууль сахиулах, олон улсын хар тамхитай тэмцэх газрын шинээр байгуулагдсан Мэдлэгийг удирдах хэлтэс нь эмпирик судалгаагаар шалгагдсан эрдэм шинжилгээний бүтээлүүд болон хөтөлбөрийн үнэлгээний тайлан гэх мэт “арилжааны бус материал”-д тулгаарлан цагдаагийн байгууллага дахь авлигатай тэмцэх үр нөлөөтэй арга хандлагын чиглэлээр нотолгоонд тулгуурласан мэдээллийг цуглуулсан байна.

Уг хэлтсийн цуглуулсан мэдээлэл нь доноруудын хэрэгжүүлж буй хөтөлбүүдэд хэрэгцээтэй гэж үзэж байсан асуудлаас гадна эрдэмтэн, судлаачдын ажил хэрхэн хууль сахиулах салбарын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нарт илүү үр дүнтэй байхыг ойлгуулан, цаашдын судалгааны зарим чиглэлийг тодорхойлжээ.

Хууль сахиулах, олон улсын хар тамхитай тэмцэх газрын Мэдлэгийг удирдах хэлтсийн олж илрүүлсэн зүйлсийн хамгийн сонирхолтой, хэрэгцээтэй гэж үзсэн асуудлууд болон цаашид тус байгууллагад ач холбоглолтой байж болох судалгааны чиглэл, арга зүйн талаар уг хэлтсийн гишүүн Шулер Миллертэй бидний хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэе.

Хууль сахиулах, олон улсын хар тамхитай тэмцэх газрын Мэдлэгийг удирдах хэлтсийн талаар болон цагдаагийн байгууллага дахь авлигатай тэмцэх асуудлаар ярина уу?

Миний ажилладаг Төрийн департаментын Хууль сахиулах, олон улсын хар тамхитай тэмцэх газар нь хилийн чанад дахь тогтворгүй байдал, гэмт хэрэг, хууль бус хар тамхины наймаатай тэмцэхэд дипломат харилцаа, гадаадын тусламжийг ашигладаг. Хууль сахиулах, олон улсын хар тамхитай тэмцэх газар нь 2019 онд Мэдлэгийг удирдах хэлтсийг байгуулж, өөрийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд болон дипломат харилцааг ойлгуулах болон эдгээрийн үр дүнг дээшлүүлэхэд бидний хүчин чармайлтыг чиглүүлсэн.

Манай хэлтэс нь Хууль сахиулах, олон улсын хар тамхитай тэмцэх газрын удирдлагыг илүү үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжлүүлэхэд шаардлагатай мэдлэгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон. Эдгээр бүтээгдэхүүний нэг бол өргөн хүрээнд тархсан авлигын чухал хоёр төрөл болох хээл хахууль авах болон айлган сүрдүүлж хахууль авах асуудалтай цагдаагийн байгууллага хэрхэн тэмцсэн талаарх нотолгоонд суурилсан үнэлгээ шинжилгээ юм.  

Энэхүү бүтээгдэхүүнийг боловсруулахын тулд манай баг хөтөлбөрийн үнэлгээнээс эхлэн санамсаргүй түүврийн аргын туршилтын хяналт хийх хүртэлх бүх материалд дүн шинжилгээ, үнэлгээ хийсэн. Бид 7 мэдээллийн сан, цахим вэб сайтууд, мэргэжилтнүүдийн зөвлөмж зэрэгт түлхүүр үгээр хайж, тус асуудалтай холбоотой 200 гаруй материалыг олж авч судалсан. Улмаар манай баг эдгээр материалыг шалгуур үзүүлэлтээр системтэйгээр шалгаснаар аргачлалын стандарт, судалж буй асуудалд хамаарах 49 нийтлэлийг гаргаж ирсэн. Бидний цуглуулсан нотолгооны материалуудыг эндээс олж болно.

Шинжилгээ, үнэлгээний үр дүнгээс хамгийн ихээр гайхшруулсан зүйл юм байв? Хамгийн хэрэгцээтэй нь юу байв?

ГАЙХШРУУЛСАН ЗҮЙЛ: Цагдаагийн албан хаагчдын цалинг нэмэх нь авлигыг нэмэгдүүлдэг.

Цалин бага байх нь жижиг хээл хахуулийн шалтгаан болдог гэсэн өргөн тархсан ойлголт байдаг. Бодит байдал дээр Гүрж, Македон Улсын баримтуудаас үзэхэд иж бүрэн шинэчлэлийн хүрээнд цалин нэмэх нь цагдаагийн байгууллагын авлигыг бууруулсан. Гэвч бидний хийсэн шинжилгээ, үнэлгээнээс ийм дүгнэлт гаргах амаргүй байсан. Цагдаагийн албан хаагчдын зөвхөн цалинг нэмэх нь авлигыг бууруулдаггүй. Үнэн хэрэгтээ цалин нэмэх нь авлигыг нэмэгдүүлсэн. Тухайлбал, Гана Улсад цагдаагийн албан хаагчдын цалинг 2010 онд 2 дахин нэмэгдүүлэхэд цагдаагийн албан хаагчийн нэг газраас авах хээл хахуулийн хэмжээ 25-28 хувиар буюу 25 центээр нэмэгдсэн судалгааны дүн байна. Энэ нь хэдийгээр давтамж нь буурсан ч  цагдаагийн албан хаагчдад бүхэлд нь өгдөг хахуулийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

ГАЙХШРУУЛСАН ЗҮЙЛ: Авлигын талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх ажил буруугаар эргэж болзошгүй

Олон улсын байгууллагууд авлигын талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд анхаардаг ч авлигын талаарх нэмэлт мэдээлэл нь иргэдийн хахууль өгөх хүслийг нэмэгдүүлдэг талаар бид олж мэдээд гайхсан. Тухайлбал, цагдаагийн албан хаагчдын авлигын талаарх статистик мэдээлэлтэй гарын авлагыг уншсаны дараа Коста Рикад цагдаагийн албан хаагчид хахууль өгөх иргэдийн хүсэл 28 хувиар нэмэгдсэн талаарх талбар дээрх судалгааны дүн гарсан байна. Авлигын талаарх статистик мэдээллийг олон нийтэд түгээхдээ авлигын чиглэлээр ажиллагчид боломжит эрсдэлийг тооцох ёстойг анхаарах, авлигын эсрэг нэмэлт мэдээллийг бодолцох хэрэгтэй юм.

ХЭРЭГТЭЙ СУРГАМЖ: Цагдаагийн байгууллагын хариуцлагын механизм

Цагдаагийн байгууллагын гадаад болон дотоод хариуцлагыг дэмждэг хэд хэдэн тодорхой механизмуудыг манай судалгаа тогтоосон. Шагнал өгөх эсхүл үр дагаварыг харгалзсан шинэчлэлийг цагдаагийн байгууллагын удирдлагад хэрэгжүүлснээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа сайжирсныг Энэтхэгийн Ражастан дахь цагдаагийн байгууллагад хийсэн шинэчлэлийн талаарх тоон судалгаагаар тогтоосон. Тухайлбал, үр дүн, гүйцэтгэлд тулгуурлан албан тушаал ахиулах шагналын хэлбэр байж болно. Дэс дараатай “хэвтээ шинэчлэл”-ийн бодлогын үр дүнд Колумб Улсын Богота дахь цагдаагийн байгууллагын хариуцлагатай байдал нэмэгдсэн талаар чанарын судалгаа байна. Энэхүү шинэчлэл нь эхлээд цагдааг ойлгох, татан оролцуулах талаарх иргэдийн чадавхийг дээшлүүлэх (цагдаагийн байгууллагын талаарх статистик мэдээлэл, бусад мэдээлэл ашиглан), улмаар цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг боловсруулан мөрдүүлсэн байна. Энэхүү хандлага нь цаашид шинэчлэлийг үргэлжлүүлэх урам зоригийг нэмэгдүүлсэн юм.

Судалгааны үр дүнг донор байгууллагуудад илүү ач холбогдолтой болгохын тулд судлаачид юу хийх ёстой вэ?

Судлаачид судалгааны үр дүнг донор байгууллагуудад ач холбогдолтой болгохын тулд дараах асуултад хариулт өгөх ёстой: Өөрчлөлтийг хийхийн тулд бид ямар үйл ажиллагааг дэмжих ёстой вэ? Ямар арга хэмжээ үр дүнд хүрч байгаа, ямар арга хэмжээ үр дүнгүй байна гэдгийг ойлгох нь хангалтгүй бөгөөд донор байгууллагууд хэрхэн, яаж, яагаад, хэзээ тухайн арга хандлагыг ашиглах вэ гэдгийг мэдэхийг хүсэж байгаа.

Тус судалгааны явцад чухал гэж үзсэн хоёр чиглэлийг тодорхойлов. Үүнд:

Тусгай арга хэмжээний үр дүнд бий болсон өөрчлөлтийг хэмжих: Тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсний дараа цагдаа, эсхүл иргэдийн авлигын талаарх үзэл хандлагын өөрчлөлтийг хэмжих оролдлого хийсэн судалгаанууд ихээхэн ач холбогдолтой байсан. Учир нь ийм судалгаа нь Хууль сахиулах, олон улсын хар тамхитай тэмцэх газрын хөтөлбөрүүдийн хүчин чармайлттай холбоотой бодит өөрчлөлтийг тодорхойлно. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлд орсон өөрчлөлтийг нээлттэй мэдээлэл, эсхүл бүтээлч хэрэгслүүдийг ашиглан хэмжиж болно. Тухайлбал, ёс зүйн стандартад нийцэх мэдээллийг нууцаар цуглуулж болно. Гана Улсын[2] цагдаагийн албан хаагчдын цалингийн тухай судалгаанд замын цагдаад төлсөн хээл хахуулийн талаарх иргэдийн мэдээллийг ашигласан. Энэтхэгийн цагдаагийн байгууллагын[3] шинэчлэлийн судалгааг хийхдээ цагдаагийн хэргийг шалгах ажиллагаанд цагдаагийн албан хаагчид өөрсдөө иргэн мэтээр оролцож мэдээлэл цуглуулсан байна.   

Шалтгаан, үр дагаврын харилцааг судлах, шалгах: Бидний танилцсан хэд хэдэн нийтлэлд цагдаагийн байгууллагын авлигатай холбогдуулан авсан арга хэмжээ болон бий болсон өөрчлөлт хоёрын хоорондох шалтгаан, үр дагаврыг судлах, ойлгох, нягтлах оролдлого хийгээгүй байна. Бид шалтгаан үр дагаврын харилцааг туршиж, судлахдаа бусад хүчин зүйлсийг авч үзсэн ба зарим тохиолдолд өөрчлөлтийг хэрхэн, яаж, яагаад хийсэн талаар тайлбарлаж болох байсан. Энэ бүхэн нь авсан арга хэмжээ болон түүний үр дүнгийн үзүүлэлтүүдийн гол онцлогуудын хоорондын харилцан хамаарлын талаар судлаачид дүгнэлт гаргахад ач холбогдолтой байдаг. Донор байгууллагууд зорилтот үйл ажиллагаанд анхаарал хандуулан, төслүүдийг санхүүжүүлдэг тул эдгээр тусгай үзүүлэлтүүд ихээхэн ач холбогдолтой юм.

Цагдаагийн байгууллагын авлигын асуудлаар тодорхой судлагдаагүй үлдсэн асуудал байсан уу?

Манай төслийн явцад цагдаагийн байгууллагын авлигыг бууруулахад шаардлагатай 3 асуудлаар нэмэлт нотолгоо шаардлагатай гэж үзсэн:

Цагдаагийн сургалт: мэдлэг, ур чадвар, авлигад хандах хандлагыг дээшлүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын албан хаагчдыг сургах үйл ажиллагааг донор байгууллагууд ихээр дэмждэг ч энэ талаарх судалгаа маш бага байна. Тус салбарт ямар арга хандлага илүү зохимжтой талаар донор байгууллагуудын хөрөнгө оруулалтаар нэмэлт судалгаа явуулах нь хэрэгтэй байна.

Дотоод хяналтын шинэчлэл хийх: Цагдаагийн байгууллагын авлигын бууруулах стандарт хэрэгсэл буюу дотоод хяналт шалгалт зэргийг ашиглан хээл хахууль авах, айлган сүрдүүлж хахууль авах хэргийг бууруулах тухайд цөөн хэдэн судалгаанд хөндсөн байна. Энэ чиглэлээр бидний хийсэн судалгаа ирээдүйтэй санагдсан ч энэ чиглэлээр илүү их судлах шаардлага байна.

Нийгмийн хэм хэмжээг программчлах: Нийгмийн хэм хэмжээ авлигач зан байдалд нөлөөлдөг болохыг бидний олж авсан нотолгоо баталж байна. Гэвч цагдаагийн байгууллага, эсхүл иргэдийн нийгмийн хэм хэмжээг өөрчлөх арга хэмжээний үр нөлөөт байдлыг нэмж судлах хэрэгтэй байна.

   

Эх сурвалж


Сэтгэгдэл бичих


Зочин    197.211.59.46

Хариулах 2021 оны 06 сарын 11
Доктор Коллинз Рафаэлийн дүрээр миний гэр бүлд итгэж, яаралтай байдгаараа бахархаж, өвчтөнийхөө төлөө миний нэг бөөрийг маш их мөнгөөр доллараар худалдаж авсанд нь би гайхалтай эмчээр талархал илэрхийлье. Мишель, Лопез хоёрын нийтэлсэн, түүнд талархлаа илэрхийлж, бөөрөө стрессгүйгээр худалдаж авсны үр дүнд санхүүгийн хувьд хэрхэн аврагдсанаа дэлхий дахинд дуулгасан интернет дэх doctorcollins3@gmail.com гэсэн имэйл хаяг, би имэйлээр хурдан өргөдөл гаргаж, би Докторт долоо хоногоос бага хугацаанд шаардлагатай бүх анхаарлыг хандуулж, би бүх шаардлагыг хангаж, шилжүүлэн суулгахаас өмнө миний дансанд орж ирэхэд миний хагас мөнгө зүүд шиг байсан тул би таныг Dr.Collins-ээр дамжуулан холбоо барихыг уриалж байна. Таны санхүүгийн гайхалтай байдлыг хэдхэн сарын өмнө надтай адилхан болгохын тулд doctorcollins3@gmail.com. Эцэст нь хэлэхэд би үүнийг хийх болно гэж амласан. doctorcollins3@gmail.com эсвэл түүнийг_23239022480390 хаягаар холбоо барина уу. Би бол Аэрри Жоэл. Тайланд хэлнээс.

АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх