Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдад авлигын эсрэг сургалт зохион байгуулав


2021/10/01  1155   0


Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын албан хаагчдад зориулан анхан, давтан, мэргэшүүлэх чиглэлээр авлигын эсрэг сургалтыг зохион байгуулдаг. Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 2021 онд төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдад зориулан авлигын эсрэг анхан шатны сургалтыг зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад Сангийн яам, Соёлын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Соёр урлагийн газар, Биеийн тамир, спортын хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар, Багануур дүүргийн ЗДТГ, Орхон, Сүхбаатар, Дорнод, Архангай, Говь-Алтай аймгийн ЗДТГ болон харьяа агентлагуудын 400 орчим албан хаагч хамрагдлаа.

Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдын сургалтаар авлигын ойлголт, мэдлэг өгөх, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, хандлага, харилцааны талаарх агуулга бүхий цогц мэдлэг олгодог юм.

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх