Төрийн байгууллагын шударга байдлыг дэмжихэд албан хаагчийг сонгон шалгаруулалтын ач холбогдол: Энэтхэгийн зарим баримт


2021/09/28  609   0


Төрийн байгууллагын хүнд сурталтай холбоотой авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдыг албан тушаалд томилогдсоны дараа зохих урамшууллыг бий болгоход ихээхэн анхаарал хандуулж байна. Зорилго нь шударга зан үйлийг өдөөж, хууль бус, буруу үйлдлийг таслан зогсоох урамшуулал ба шийтгэлийн тогтолцоо, улмаар мэргэжлийн соёлыг бий болгох явдал юм. Эдгээр урамшууллыг бий болгох нь үнэхээр чухал боловч төрийн албан хаагч болон албан тушаалтныг сонгон шалгаруулах асуудлыг анхаарч үзэх нь бас чухал юм. Эцсийн эцэст, үнэнч шударга хүнд авлигыг эсэргүүцэхэд нь туслах нь махчин оппортунистыг албан тушаалаа урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэхээс хамаагүй хялбар байдаг. Түүгээр ч барахгүй буруу хүмүүсийг төрийн албанд сонгох нь гаж буруу тойргийг үүсгэж болзошгүй юм. Авлигын асуудалд нэр холбогддог төрийн байгууллага албан тушаалаа урвуулан ашиглах сонирхолтой хүмүүсийг татах хандлагатай байдаг бол шударга, нэр хүндтэй байгууллага нийтийн сайн сайхны төлөө үйлчлэх сонирхолтой хүмүүсийг татах магадлал өндөр байдаг.

Гэхдээ, энэ бол сэжиг таамаг юм. Шинээр орж ирж буй төрийн албан хаагчдын үнэнч шударга байдлын талаар эмпирик нотлох баримт цуглуулах маш хэцүү бөгөөд энэ нь ажил дээрх бодит зан төлөвт үзүүлэх хувийн шударга байдлын нөлөөллийг үнэлэх явдал юм. Харин миний Харвардын хамтрагч Рема Ханнагийн өөр хоёр судлаач (Шин-И Ван, Икбал Даливал)-тай хамтран Энэтхэгт хийсэн туршилтын судалгаа (1) хууран мэхлэх хандлагатай хүмүүс төрийн байгууллагад ажиллах илүү сонирхолтой, мөн 2) хууран мэхлэх хандлагатай төрийн албан хаагчид ажил дээрээ үүрэг хариуцлагаас зайлсхийх магадлал өндөр байдаг гэсэн дүгнэлтийг дэвшүүлсэн байна. Судалгааны үр дүнг болгоомжтой тайлбарлах ёстой хэдий ч тэд авлигатай тэмцэх стратегитэй холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хөндсөн байна.

Би туршилтуудын нарийн ширийн зүйлийг энд нэгтгэн дүгнэхийг оролдохгүй, харин гол санааг нь хэлье. Туршилтын эхний хэсэгт Ханна, Ван нар коллежийн оюутнуудад нэг шоог нууцаар 42 удаа орхиж, орхилт бүрт буусан тоог бүртгэхийг даалгажээ. Дараа нь уг тооны нийлбэртэй тэнцүү мөнгийг оюутнуудад өгнө гэдгийг хэлсэн байна. Оюутнууд хууран мэхлэх боломжтой байсан (их тоо буусан гэж мэдээлэх замаар) төдийгүй судлаачид ийнхүү хууран мэхлэхийг шууд ажиглах боломжгүй байсан хэдий ч шоо буух магадлалд (өөрөөр хэлбэл, том тоо олон буух) үндэслэн аль оюутан хууран мэхэлсэн байж болзошгүйг тооцоолсон байна. Мөн судлаачид оюутнуудаас ирээдүйн ажил мэргэжлийнх нь хэтийн төлөвлөгөөний талаарх асуултууд асуужээ.

Өөр нэг туршилтаар Ханна, Даливал нар Энэтхэгийн төрийн албанд харьяалагдах сувилагчдаар мөн дээрхийн ижил тоглоомын хувилбараар тоглуулсан байна. Дараа нь, ажил дээрээ байгаа гэж мэдэгдсэн (мөн цалин авсан) боловч эзгүй  байсан ямар сувилагч байгааг олж мэдэхийн тулд эмнэлгүүдэд санамсаргүй байдлаар шалгалт хийжээ.

Үр дүн: 

(1) шударга бус оюутнууд (шоо тоглоомд хууран мэхэлсэн байх магадлал өндөртэй хүмүүс) төрийн албанд ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлэх хандлагатай байсан; 

(2) шударга бус сувилагчид (мөн л шоо тоглоомд хуурч мэхэлсэн байх магадлалтай хүмүүс) ажил дээрээ эзгүй байх, ажлаа хийхгүйгээр цалин авах магадлал өндөр байв.

Илүү гүнзгий дүгнэлт гаргахын тулд эдгээр туршилтуудын үр дүнг нэгтгэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Мөн Энэтхэгийн бүх төрийн албан хаагчдыг гутаан доромжлохоос болгоомжлох хэрэгтэй. Туршилтын үр дүнд гарсан статистикийн дундаж дээр үндэслэн хэлэхэд тэдний олонх нь хүнд хэцүү нөхцөлд эх орондоо үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийдэг туйлын үнэнч хүмүүс юм. Гэсэн хэдий ч судалгааны эдгээр үр дүн нь Энэтхэгт авлигын ноцтой асуудлууд (хээл хахууль авах, ажил хийдүүлэх гэх мэт) үүсч байгаа нь төрийн албаны ажлын байрыг зарим хүмүүс авлигын боломж олгодог гэж үздэгтэй холбоотой гэсэн таамаглалтай нийцэж байгаа юм. Үүний үр дүнд зарим шударга ажиллагсад төрийн албан тушаалд ажиллахаас татгалзаж, харин шударга зан чанар багатай нэр дэвшигчид энэ ажлыг хайж байна.

Хэрэв бусад улс оронд үүнтэй ижил төстэй судалгаа хийх юм бол тэдгээр улс орнуудын авлигын нөхцөл байдалтай нягт уялдаатай өөр өөр хэв маягийг илрүүлж, олж харах болно. Би Рема болон бусад хүмүүсийг үүнийг хэрэгжүүлэхийг уриалж байна. (Жишээлбэл, АНУ-д бүх луйварчид төрийн албанд бус санхүүгийн салбарт орохыг хүсдэг гэж би хардаж байна) Үүнтэй ижил төстэй судалгааг нэг улсын төрийн байгууллагуудын хооронд ялгаа байгаа эсэхийг олж мэдэхэд ашиглах нь ч сонирхолтой байж магадгүй: жишээлбэл, ямар хүмүүс цагдаа, гаалийн байцаагч, ойн менежер болохыг хүсдэг вэ?

Миний бодлоор, цаашдын судалгаагаар авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг төрийн албанд амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулагч нь боловсон хүчнийг сонгон шалгахуулах явдал юм. Үүнээс ямар үр дүн гарах вэ? Энэ бол хожим хөндөх илүү том сэдэв боловч хоёр урьдчилсан санааг хэлье.

§  Нэгдүгээрт, зарим төрийн агентлагууд нэр дэвшигчдийг зөвхөн авьяас чадвар, танин мэдэхүйн чадвараар нь бус, ёс зүйн хувьд шалгах арга зам байгаа эсэхийг илүү нухацтай авч үзэж магадгүй юм. Үүнийг хийхэд хэцүү байдаг, учир нь хүмүүс үнэнч шударга байдлынхаа талаар шалгагдаж байгааг мэдсэний дараа тэдний зан төлөв өөрчлөгдөх магадлалтай байдаг. Гэхдээ энэ нь боломжгүй зүйл биш байж магадгүй бөгөөд авлигатай тэмцэх зарим байгууллагууд, тухайлбал Индонезийн КПК нь хүний нөөцийн зөвлөхөөс боловсруулсан компьютержсэн шударга байдлын тест ашиглан нэр дэвшигчдийг шалгах ажлыг аль хэдийн хийжээ.

§  Хоёрдугаарт, албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдийг зөвхөн шийтгээд өнгөрөх бус харин шахан зайлуулах-илүү түрэмгий оролдлогууд гарч ч магадгүй юм. Энэ бол төвөгтэй сэдэв, учир нь төрийн албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийн хууль ёсны хамгаалалтыг хангах асуудал гарч ирдэгээс гадна улстөржсөн байдлаар ажлаас халах явдал байнга гардаг. Гэхдээ авлига газар авсан тохиолдолд шударга бус хүмүүсийг, тэр байтугай шударга бус авир нь харьцангуй хөнгөн мэт санагдах хүмүүсийг ч төрийн албанаас аль болох хурдан гаргахад тэнцвэрт байдал чиглэх болно.

 

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх