Уйгурын өндөр албан тушаалтны авлигын хэрэг


2019/03/21  251   0


БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллага Уйгур угсаатны хамгийн өндөр албан тушаал хашиж байсан хүний нэг Нур Бэкригийн Шиньжян-Уйгурын өөртөө засах орны захирагчаар ажиллаж байх үед холбогдсон гэх авлигын хэргийг хянан шийдвэрлэхээр төлөвлөж буйгаа өнгөрөгч Бямба гарагт (16/III) мэдэгдлээ.

Хятадын Сахилга батыг хянан шалгах төв хороо мэдэгдэлдээ 2018 оны 9 дүгээр сард эхлүүлсэн мөрдөн байцаалтын ажиллагаанд Бэкри саад учруулсан бөгөөд мөрдөн байцаалтын явцад үнэнийг хэлж чадахаа больсон гэжээ.

Нур Бэкри нь 2008-2014 онд Шиньжян-Уйгурын өөртөө засах орны захирагчаар ажиллаж байсан нь Хятадын баруун бүсэд Коммунист намын нарийн бичгийн даргын албан тушаалын дараа тооцогдох хамгийн их эрх мэдэл бүхий өндөр албан тушаал юм. Харин өнгөрөгч оны 12 дугаар сар хүртэл Бэкри нь Хятадын Үндэсний эрчим хүчний удирдлагын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд дээрх хугацаанд түүнээс тайлбар авах боломжгүй байжээ.

Тус улсын авлигатай тэмцэх байгууллагын мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад Бэкри нь өөрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглан маш их хэмжээний хөрөнгийг өөрийн хамаатнуудаараа шууд дамжуулан завшсан, бусдаас хахууль авсан, өндөр зэрэглэлийн суудлын автомашиныг жолоочийн үйлчилгээний хамт өөрийн гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд ашиглуулахаар тулган шаардах зэргээр өөртөө тансаг амьдралын хэв маягийг бий болгосноос гадна эрх мэдлээрээ далайлган бэлгийн харьцаанд ордог, ёс суртахууны хувьд авлигад бүрэн автсан хүн гэжээ.

Харин дээрх үйл явдлыг Хятадын эрх баригчдын зүгээс Шиньжян дахь Мусульман Уйгуруудад үзүүлж буй шахалтын нэг хэлбэр хэмээн үзэх бүлэг байгааг ч Ройтерс агентлаг дурджээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх