Украины шүүх авлигын эсрэг хуулиа хүчингүй болгов


2019/03/01  180   0


Украин улсын Үндсэн хуулийн шүүх албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжихтэй тэмцэх хуулиа хүчингүй болгосон нь тус улс цаашид авлигатай тэмцэх, ОУВС-аас тусламж авч чадах эсэх нь эргэлзээтэй боллоо.

Транспаренси Интернешнл-Украин дахь төлөөлөгчөөс Лхагва гарагт (27/II) дээрх шийдвэрийн үр дүнд багадаа 50 авлигын хэрэг хаагдахаар байгааг дурдлаа.

Уг хуулийг ОУВС-аас зээл авах нөхцөлийн дагуу 2015 онд баталж, тухайн ондоо 17.5 тэрбум ам.долларыг Украин улсын реформыг дэмжихээр олгож байжээ.

Харин ерөнхийлөгч Петро Порошенко авлигын эсрэг шинэ хуулийн төсөлд ажиллах албаны хүмүүст заавар, зөвлөгөө өгөх, парламентаар яаралтай батлуулах тал дээр анхаарахаа илэрхийлсэн байна бол, энэхүү үйл явцтай зэрэгцэн зуу зуун тэмцэгчид тус улсын прокурорын ерөнхий газрын үүдэнд авлигыг эсэргүүцэн жагсжээ.

Эх сурвалж

Өмнөд Африкийн ерөнхийлөгч авлигын эсрэг тусгай шүүх байгуулах шийдвэр гаргалаа

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса авлигатай тэмцэх зорилгоор авлигын хэргийн шүүхийг байгуулах болсноо мэдэгдлээ.

Шалтгаан нь Мөрдөн байцаах тусгай албаны эрхлэх асуудлыг иргэний нэхэмжлэлийн дагуу хурдан шуурхай шийдвэрлэх гэсэн байна. Хэрэг шийдвэрлэх явцых хурдасгаснаар хууль бус, авлигын замаар орсон мөнгө, хөрөнгийг эргүүлэн олж авах бололцоо бүрдэнэ гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Хусело Дико хэллээ.

Тус шүүх нь үйл ажиллагааны хувьд хувийн хэвшил, нийтийн алба, хувь хүн, хуулийн этгээд зэрэг өргөн цар хүрээтэй байх бол шүүгч Гидфониа Маханя ерөнхийлөгчөөр нь, өөр долоон шүүгч 3 жилийн хугацаанд ажиллах юм.

Өмнөд Африкт авлига урт хугацаанд сүүдрээ тусгаж байгаагийн жишээ нь өмнөх ерөнхийлөгч Жэйкоб Зума болон олон тооны төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогдсон явдлыг дурдаж болно.

Харин ерөнхийлөгч Рамафоса өнгөрсөн жил сонгогдсоноосоо хойш нэг бус удаа авлигатай тэмцэх нь түүний үндсэн зорилгуудын нэг байх болно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх