Өмнөд Африкийн эрх баригч намын өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогджээ


2020/11/19  102   0


Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эрх баригч нам Африкийн үндэсний конгресс намын өндөр албан тушаалтан Ерөнхийлөгч асан Жакоб Зумагийн удирдлага дор төсвийн хөрөнгийг шамшигдуулсан авлигын хэрэгт холбогдон 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд дуудагджээ.

Намын ерөнхий нарийн бичгийн дарга Эйс Магашүлэ нь хууран мэхэлсэн, мөнгө угаасан болон авлигын зэрэг нийт 21 гэмт хэрэгт холбогдож Блумфонтайн хотын шүүхэд дуудагдсан боловч батлан даалтаар суллагдсан байна.

Ноён Эйс Магашүлэ нь Африкийн үндэсний конгресс намын “Том зургаа” буюу Өмнөд Африк Улсыг 1994 оноос хойш удирдсан намын хамгийн нөлөө бүхий гишүүдийн нэг юм. Тэрээр намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг бөгөөд ийнхүү баривчлагдсан явдал нь зарчмын хувьд нөлөө бүхий байр сууриа орхиход хүргэж магадгүй юм.

Энэ оны эхээр тус намаас авлигын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг хэрэг шийдэгдэж дуустал өөрсдийн албан тушаалыг орхихыг хүссэн боловч энэхүү хүсэлт нь дунд түвшний албан хаагчдад хараахан хэрэгжиж амжаагүй байгаа юм. Гэвч энэхүү хэрэг нь Ноён Эйс Магашүлэ болон АҮКН-д томоохон үр дагавартай юм.

Тэрээр хоёр жилийн өмнө сонгогдсон Ерөнхийлөгч Сирил Рамафосагаас хойш гэмт хэрэгт холбогдсон хамгийн нөлөө бүхий улс төрч юм. Ноён Магашүлэ нь Ерөнхийлөгч Рамафосагийн улс төрийн өрсөлдөгч бөгөөд Ерөнхийлөгч асан Зумагийн дэмжигч байжээ.

Ноён Магашүлэ нь 2014 онд Засгийн газраас байгуулсан бага орлоготой иргэдийн орон сууцыг судлах 14 сая гаруй ам.долларын өртөгтэй гэрээтэй холбогдох хэрэгт шалгагдаж байгаа юм. Хэдийгээр 6 жилийн хугацаа өнгөрсөн боловч ямар нэгэн судалгаа хийгдээгүй талаар иргэд мэдэгджээ.

Прокуророос тус гэрээг байгуулсан компаниуд нь үндсэн өртгийн багахан хэсгийг ашиглан гуравдагч этгээдээр холбогдох ажлыг гүйцэтгүүлж, АҮКН-ын хамаарал бүхий этгээдийн дансанд олон сая доллар шилжүүлсэн гэж үзэж байна.

Түүнчлэн Прокурорын газраас мэдээлснээр Ноён Магашүлэ нь 3431 ам.долларын авлига бизнес эрхлэгчээс авч өөрийн туслахын сургалтын төлбөрийг төлсөн, намын гишүүдийн Куба улсад хийх аяллыг санхүүжүүлэх зорилгоор аяллын компанид 16 мянган ам.доллар төлөхийг шаардсан үйлдэлд мөн шалгагдаж байна. Ноён Магашүлэ 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралд ирсэн бөгөөд түүний олон мянган дэмжигчид гадаа нь жагсжээ.

Үүнээс өмнө тус намын гишүүд болон хамаарал бүхий этгээдүүд коронавирүс цар тахалд нэрвэгдсэн хүмүүст зориулсан сангаас хөрөнгө завшсан бөгөөд энэ нь олон нийтийн дургуйцлыг хүргээд байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Рамафоса нь авлигын эсрэг хөдөлгөөнийг эрчимжүүлжээ. Засгийн газрын тооцоолсноор 32 тэрбум ам.долларыг Ерөнхийлөгч асан Зумагийн үед системийн авлигын замаар албан хаагчид завшсан байна. Ноён Зума нь 1999 онд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа байгуулсан зэвсгийн гэрээтэй холбоотой авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм.

Ноён Магашүлэ нь өнгөрсөн хугацаанд хэд хэдэн авлигын хэрэгт холбогдсон юм. Жишээлбэл, Вреде сүүний фермийн хэрэг буюу фермийн үйл ажиллагаа эрхэлж буй хар арьст иргэдэд 21 сая ам.долларын тусламж үзүүлэх хөрөнгө нь АҮКН-ын улс төрийн холбоотнуудын халаасанд орсон байна. Гэвч энэхүү хэрэгт Ноён Магашүлэг хамааруулж шалгаагүй юм. 

Эх сурвалж

                              

Авлигын эсрэг тэмцэл Украйнд шинэ Үндсэн хуулийн хямрал болж хувирав

Өнгөрсөн жил Украины хамгийн олонх болж авлигыг үндсээр нь устгах бүрэн эрхтэйгээр засгийн эрхийг авсан Ерөнхийлөгч Володимир Зеленский нь авлигын эсрэг тэмцэлд сөргөөр нөлөөлсөн хэд хэдэн шийдвэрийг гаргасан шүүгч нарыг албан тушаалаас нь буулгахыг парламентаас шаардсанаар улс орноо үндсэн хуулийн хямралд оруулах эрсдэлийг бий болгожээ.

Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлагийн нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг баталгаажуулах ажиллагаа, авлигатай тэмцэх томоохон шинэчлэлт болон зарим бүрэн эрхийг хүчингүй болгох шийдвэрийг шүүх гаргаснаар Олон улсын валютын сангийн чухал хэлэлцээрүүд болон Европын холбооны визгүй зорчих нөхцөлийг эрсдэлд оруулсанд Украйны удирдлагууд санаа зовж байна.

 Үндсэн хуулийн шүүхийн энэхүү шийдвэрээс гадна Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгч томилсон үйлдлийг үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн нь Украйны авлигатай тэмцэх шинэчлэлд томоохон саад учруулжээ.

Ерөнхийлөгч Зеленски Үндсэн хуулийн шүүхийг татан буулгаж шинэ шүүгчдийг сонгох, Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлагт хамаарах шийдвэрийг хүчингүй болгох хуулийн төслийг парламентад өнгөрсөн сард өргөн барьжээ. Энэхүү үйлдэл нь үндсэн хуулийн хямрал бий болгож болзошгүй юм. Учир нь Ерөнхийлөгч болон Парламент нь Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг татан буулгах, чөлөөлөх бүрэн эрхгүй билээ.

Украйны Үндсэн хуулийн шүүхийн дарга тус хуулийн төсөл нь “Үндсэн хуулийг зөрчсөн шинж тэмдэг” агуулсан бөгөөд дуулгавартай шүүх бий болгох зорилготойг дурджээ. Ерөнхий сайд асан Юлиа Тимошенко энэхүү хуулийн төслийг Ерөнхийлөгчийн гарт эрх мэдлийг төвлөрүүлж “Төрийн эргэлт” хийх зорилготой гэж мэдэгджээ. Улс төрийн сөрөг хүчин тус хуулийн төслийн эсрэг санал өгөх талаар мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Зеленски түүний шинэчлэл хийх үйл ажиллагаанд саад тотгор болж буй шүүхтэй нүүр тулахаар шийдсэн нь илт байна. Олон нийтийн дунд түүний нэр хүнд буурч байгаа энэ үед өөрийн эрх мэдлээ баталгаажуулж авах шаардлага түүнд тулгарчээ. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хойш олон иргэд түүний авлигатай тэмцэх үйл ажиллагаанд итгэл алдарсан бөгөөд орон нутгийн сонгуульд түүний нам тааруухан амжилт үзүүлсэн байна.

Ерөнхийлөгч Зеленскигийн хамгийн том сорилт нь Украйны авлигын үндсэн шалтгааны нэг буюу улс төрчдийг хамгаалж буй шүүх засаглал өөрөө юм. Авлигын хэргийг шийдвэрлэх болон шүүхийн хязгаарлагдмал шинэчлэлийг эсэргүүцэж байгаа шүүхийн үйлдэл нь өөрсдийн бүрэн эрх, байр суурийг хэвээр авч үлдэхийг хүссэн, шүүх засаглалын албан хаагчдыг системтэйгээр гартаа оруулсан олигархууд болон чинээлэг хүмүүсийн хүсэл зориг юм.  

Өнгөрсөн жил батлагдсан хууль нь шүүгчдийг томилох, чөлөөлөх үйл ажиллагааг илүү ил тод болгосон боловч зарим заалт нь хараат бус байдал, шүүхийн шинэтгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй тухай шүүмжлэл дагуулж байна. Одоогоор Үндсэн хуулийн шүүх нь Ерөнхийлөгч Зеленскигийн овоо хараанд байгаа боловч үнэн хэрэгтээ шүүх засаглал нь өөрөө нэн яаралтай шинэчлэл хийх шаардлагатай, ихээхэн алдаа дутагдалтай байгаа юм.  

Эх сурвалж

Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЙЛАН

санал өгөх