Өмнөд Африкийн хотуудад илрэх авлигын хэлбэрүүд


2021/08/20  850   0


"Авлигыг ажиглахуй" байгууллагаас шинээр гаргасан тайланд Өмнөд Африкийн орон нутгийн засаг захиргааг сүүлийн арван жилийн турш залхааж буй авлигын асуудлуудыг онцолжээ. Өмнөд Африкт апартейд дэглэм нурснаас хойших зургаа дахь удаагийн орон нутгийн сонгууль 2021 оны 10 дугаар сарын сүүлээр төлөвлөгдөөд байна.

Хэрэв нөхцөл байдал чөлөөтэй, шударга сонгууль явуулахад таатай байна гэж үзвэл тус улсын 8 муж, 44 дүүрэг болон 200 хорооны удирдлагыг сонгохоор олон нийт саналаа өгөхөөр сонгуулийн хэсгүүд орох юм.

“Тус сонгууль нь чухал сонгууль болох юм. Учир нь коронавирусын халдвар нийгэмд сөргөөр нөлөөлсөн” хэмээн тайланд дурджээ. Авлигыг ажиглахуй байгууллага үйл ажиллагаа явуулаад 9 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 33000 шүгэл үлээгчээс мэдээлэл авсны 16 хувь нь орон нутгийн засаг захиргааны нэгжийн авлигын асуудал юм. Эдгээр нь орон нутгийн засаг захиргааны бүтцийн шаардлагад нийцэхгүй байдал нь төрийн үйлчилгээг орон нутагт хүргэхэд хүндрэл учруулж байгааг тайлан онцолсон байна.

Авлигын ихэнх тохиолдолд орон нутгийн удирдлагатай холбоотой байгаа нь Өмнөд Африкт ерөнхийдөө удирдлагын хямрал нүүрлэснийг илтгэж байна” хэмээн тус байгууллагын судлаач, тайланг боловсруулагч Мелуси Нкала мэдэгдэв.

Улстөрчид, төрийн удирдлага хувийн, хэсэг бүлгийн ашиг сонирхолд үйлчилж байгаа тус улсын ардчилал хамгаалагдаагүйг илтгэж байна. Дэлхийг хамарсан цар тахал ч тэднийг зогсоож ард түмэндээ үйлчилнэ хэмээн амласан амлалтыг сануулж чадахгүй байна. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, өндөр настнууд, ажилгүй залуучууд төрийн үндсэн үйлчилгээ авч чадахгүй байхад тэд улангассаар л байна.

Ихэнх өргөдөл, гомдол Гаутенг (41%) мужтай холбоотой ба улмаар Квазулу-Наталд холбогдох нь 11 хувь бол Лимпопо, Мпумаланга болон Нортвест зэрэг мужуудад холбоотой гомдол тус тус 8 хувийг эзэлж байна.

Орон нутгийн засаг захиргаатай холбоотой хамгийн их буюу 857 өргөдлийг 2020 онд хүлээн авсан байна. Өмнөх жилтэй харьцуулахад 50 хувиар өссөн байна.

Йохансбург хотын захиргаа хамгийн ихээр авлигын асуудалд буруутгагдаж 700 орчим өргөдөл бүртгэсэн бол удаах байранд Экурхулени хоттой холбоотой 354, Тшване хоттой холбоотой 325, Текюини хоттой холбоотой 166, Кейптаун хоттой холбоотой 125 өргөдөл тус тус бүртгэсэн байна.

Орон нутгийн засаг захиргаанд авлигын дараах хэлбэрүүд зонхилж байна. Үүнд: хээл хахууль 28 хувь, төрийн худалдан авалт 24 хувь, төрийн албанд орох 11 хувь, албан тушаалаа урвуулан ашиглах 9 хувь, хөрөнгө шамшигдуулах 8 хувь тус тус байна.

Танил тал харах, хээл хахууль өгөх, хууль тогтоомж зөрчихөөс гадна эдгээрийг үйлдэгсдэд хариуцлага тооцох асуудал учир дутагдалтай байгааг тайланд онцолжээ.

Эх сурвалж

Write comment