Үзэл санааны удирдагчдын лекцийг 3000 оюутан, сурагчид хүргэв


2019/11/23  238   0


Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон талт хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний нэг нь сургуулиа төгсөн амьдралд хөл тавихаар бэлтгэгдэж буй залууст Үзэл санааны удирдагчдаар лекц уншуулах ажил юм.

Энэ удаад “Үнэт зүйлийн боловсрол” сэдвээр МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, АШУҮИС, ДХИС, ҮБХИС, СЭЗИС, ХААИС, Хүмүүнлэгийн их сургууль, “Улаанбаатар эрдэм”, “Шихихутуг”, “Их засаг” зэрэг 13 их, дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зөв амьдралын үнэт зүйлсийг мэдэрч, хүсэл тэмүүллээ шударгаар залж өөрийгөө хөгжүүлэх, шударга зан үйл төлөвшүүлэх утга агуулга бүхий лекцийг “UB palace” концертийн их танхимд 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав.

Оюутан, сурагчдад зориулж “Үнэт зүйлийн ойлголт, хандлага” сэдвээр доктор, профессор М.Мөнхболд, “Эерэг хандлага, гоо зүй” сэдвээр топ модель, мисс Х.Бадамгэрэл, “Бид ирээдүйд ямар байх ёстой вэ” сэдвээр урлаг судлаач Б.Наранзун, “Амьдралд сурсан, сураагүйн л ялгаа гардаг” сэдвээр доктор Ж.Галбадрах, “Боломжгүй газар боломж байдаг” сэдвээр бизнесмен Г.Гантуяа нар тус тус лекц уншиж, өөрсдийн эрхэмлэх зүйл, амжилтад хүрсэн туршлагаасаа хуваалцаж, санаа бодлоо чөлөөтэй солилцож харилцан ярилцлаа.

Үзэл санааны удирдагчийн лекцийг нийт 3000 оюутан залуус сонсов. Авлигатай тэмцэх ажлын тэргүүлэх чиглэл нь соён гэгээрүүлэх үйл ажиллагаа бөгөөд залуу үед зөв шударга амьдралын зан үйл төлөвшүүлэх, тэдэнд бусдаар үлгэрлэх арга хэмжээг зохион байгуулах олон улсын туршлага бий.

АТГ үзэл санааны удирдагчдаар лекц уншуулах ажлыг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.  



Сэтгэгдэл бичих


АТГ ямар гэмт хэрэг, зөрчлийн талаарх
гомдол, мэдээллийг авах вэ?

Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэрэг,
зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг
тухай эндээс танилцана уу.

Дэлгэрэнгүй

Цахим
Хэлэлцүүлэг

ОДОО ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС
ЖИЛИЙН ТАЙЛАН

санал өгөх