УРАЛДААН, ТЭМЦЭЭН


“ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ-2015” уралдааныг улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарлаж байна

2015/10/30  0


Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг НҮБ-аас Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан бөгөөд энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний сайн туршлагыг тодруулан шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил “ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ - 2015” уралдааныг улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарлаж байна. 

Дэлгэрэнгүй

“ШУДАРГА ЁС ЯМАР ӨНГӨТЭЙ ВЭ?” зурагт хуудас бүтээх уралдааны удирдамж

2015/10/29  1


Авлигын эсрэг олон улсын өдөр буюу 12 дугаар сарын 9-ийг угтан “Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх сэдэвчилсэн уралдаан зарлаж байна. 

Дэлгэрэнгүй

“МИНИЙ САНАЛ: АВЛИГАГҮЙ МОНГОЛ” (АСУУДАЛ, ШИЙДЭЛ) сэдэвт эссэ бичлэгийн уралдааны удирдамж

2015/10/29  3


Уралдааны зорилго: Авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр болон нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг оновчтой тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд санал санаачилгыг өрнүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй

“АВЛИГА БА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР: ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны удирдамж

2015/10/29  0


Эрүүл мэндийн салбарт авлигын эрсдлийг үүсгэж буй хүчин зүйл, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, тус салбарын шударга байдал, ёс зүйг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин болон зохион байгуулалтыг боловсронгуй болгоход судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг чиглүүлэх, шинэ санал санаачилгыг өрнүүлэхэд уралдааны зорилго оршино.

Дэлгэрэнгүй

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” сэдэвт парламентын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээний удирдамж

2015/10/29  0


Нийгмийн оюунлаг бүтээлч хэсэг болох оюутан залуусыг дэмжих, харилцан мэдээлэл солилцон хамтран хөгжих боломжийг олгох, нийгэмд тулгамдаж буй авлига, ашиг сонирхлын асуудлыг дэвшүүлэн тавьж, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэх, олон нийтэд хүргэх зорилгоор оюутнуудын дунд парламентын мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг зарлаж байна.

Дэлгэрэнгүй